С.Баярцогтын суудал ганхаж эхэллээ, түүнийг дахиад хэн хамгаалах бол
С.Баярцогт гишүүний суудал дахиад ганхаж эхлэв.  Учир нь тэрбээр хэт хариуцлагагүй үйлдлийнхээ төлөө ийнхүү ЗГХЭГ-ын даргын ажлаа, бүр öààøëààä УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах шаардлага гарч ирэх дээрээ тулаад байна. Түүнийг огцруулах асуудлыг О.Баасанхүү гишүүн хэд хэдэн үндэслэлээр УИХ-ын даргад өргөн барьчихаад байгаа байна. 

С.Баярцогт өмнө нь УИХ-ын дэд даргын албан тушаалтай байхдаа гадаад дахь оффшор данс нь илэрснээс болж буухад хүрсэн. Харин найз Ч.Сайханбилэг нь Ерөнхий сайд болж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болгож, түүнийг “аварсан. Гэхдээ ò¿¿íèéã энэхүү албан тушаалд òîìèëîõäîî зүгээр ч нэг томилоогүй, ангийн нөхөд нь түүнд хатуу сануулга өгсөн гэдэг. 

Мөн Засгийн газрын танхимд багтасныхаа дараахан мөн л “Эрдэнэс Оюутолгой” компанид улсын төсвөөс 17 тэрбум төгрөгөөр гэр бүлийн хоёр гишүүнтэй Америкийн хуулийн компаниас зөвлөгөө авах гэсэн нь îãöðîõîä хүргэсэн. Ингэхдээ урьдчилгаа төлбөрт 455 сая төгрөг шилжүүлсэн байдаг юм. Түүний энэ үйлдлийг төсвийн хөрөнгийг шамшигдуулж, зориулалтын бус зүйлд хууль бусаар зарцуулсан гэж ангийн зарим нөхөд нь үзэж огцруулахыг шаардаж байсан. Гэвч тэрбээр намын нөхдөөрөө хамгаалуулаад уналгүй үлдсэн. 

Тэгвэл энэ удаа түүнийг хэн аврах бол.

Монгол Улсын эдийн засгийн хамгийн гол салбар болсон Оюутолгой, Тавантолгой төсөлтэй байнга нэр холбогдож явдаг түүнийг энэ удаа салбараа хариуцаж, эрхэлсэн ажилдаа эзэн болж чадахгүй яваад зарим гишүүд дургүйцэж, О.Баасанхүү гишүүн огцруулах тогтоолын төсөл өргөн бариад байна. Энэ талаараа О.Баасанхүү “Оюутолгой, Тавантолгойн төслийг улам бүр дордуулж, нэг л их онол ярьж яваа нь түүний хамгийн том шалтгаан байсаар байгаа. 1990 онд Эрдэнэт Монгол Улсыг дампуурлаас гаргаж байсан бол түүнээс тав дахин их нөөцтэй Оюутолгой өнөөдөр ямар байдалтай байгаа, Оюутолгойгоос илүү их нөөцтэй Тавантолгойн ажил зогсолттой, Монголын эдийн засаг улам бүр элгээрээ мөлхөж байгаа нь юуг илэрхийлж байна вэ. Хэдий болтол олон мянган хувьсагч дундаа төөрөх вэ”  хэмээж буй. 

Монгол Улсыг Хятадын Монгол гэж зарласныхаа төлөө бүр өмнө нь хариуцлага хүлээх ёстой байсан тэрээр одоо ЗГХЭГ-ын даргын үүргээ ч олигтойхон хийж чадахгүй байгаа нь үнэн. Иймээс л түүний огцрох гол үндэслэл нь тэр болж áàéãàà юм. 

Тодруулбал, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын албан үүргийг Засгийн газрын тухай хуульд тодорхой сайн зааж өгсөн байдаг. Эдгээр үүргийн нэг нь төрийн албаны нөөц болон бодлогыг тодорхойлдог. Гэтэл сүүлийн үед төрийн албан хаагчид ямар ч үндэслэлгүйгээр ажлаасаа халагдах нь их болсон. Засгийн газарт хандсан энэ чиглэлийн өргөдөл  олноор ирдэг байна. Ганцхан өдрийн дотор л гэхэд төрийн албанаас үндэслэлгүй халагдлаа гэсэн 305 гомдол ирсэн байгаа нь хэр их хүн бэ гэдгийг илтгэж байгаа юм. Тиймээс ЗГХЭГ-ын даргын хариуцсан ажил учраас дөрвөн чиглэл бүхий тогтоолыг Өргөдлийн байнгын хорооноос Засгийн газарт хүргүүлжээ. 

Тогтоолд төрийн албанаас хууль бусаар халагдсан этгээдүүдийн нөхөн төлбөрийг төр олгоход 10 орчим тэрбум төгрөг болж байна. Үүнийг буруу шийдвэр гаргасан албан тушаалтнаар төлүүл. Нэгэнтээ ажилд нь томил гэдэг шүүхийн шийдвэр гарсан бол түүнийг хүндэл, ажилд нь буцааж авах, хууль бус шийдвэрээ цэгцэлж хуульд нийцүүлж ажиллахыг заасан байна. Мөн нэг сайд томилогдоод Төрийн нарийн бичгийн дарга өөрчлөгдөхөөр төрийн алба бужигнадаг. Энэ бужигнааныг болиулахын тулд хуульд өөрчлөлт оруулж, энэ оны долоодугаар сарын 10-ний дотор эргэж мэдээлэхийг заажээ. Гэтэл үүнээс хойш хоёр сарын хугацаа өнгөрөөд байхад ямар ч дорвитой арга хэмжээ аваагүй нь сайд С.Баярцогтыг  салбараа хариуцах чадваргүй гэж дүгнэхэд хүргэсэн. 

Энэ асуудал дээр өмнөх асуудлууд ч нэрмээс болж түүнийг огцруулахад хангалттай шалтгаан буй бололтой. Гэвч С.Баярцогт энэ бүхэнд бууж өгөхгүй гэдэг нь мэдээж. Энэ асуудал хэрхэн цааш үргэлжлэх нь тодорхойгүй ч С.Баярцогт "арьсаа хамгаалах"-ын тулд боломжтой бүхнийг хийх нь ч тодорхой. 

Саяхан гэхэд л “Засгийн газрын гишүүдийг огцруулсан асуудлаар Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан бол, “УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг УИХ-д тавьж хэлэлцүүлж байгаа нь Засгийн газрын танхимын зарчмаар ажиллах, Үндсэн хуулийн үзэл баримтлалыг алдагдуулж байна” гэсэн дүгнэлт гаргасан байна. Өөрөөр хэлбэл, ийнхүү Цэцийн шийдвэр гарснаар УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг огцруулах боломжгүй болж байна гэсэн үг. Тэгэхээр энэ бүхнээс харахад О.Баасанхүү гишүүний тогтоолын төсөл хүчингүй болох магадлал өндөр болов. Мөн энэхүү дүгнэлтийг ч С.Баярцогтын “гар хөлөөр” гаргасан гэх эргэлзээ ч зарим гишүүдэд байна. Юутай ч С.Баярцогтыг огцруулах тогтоолын төсөл УИХ-д өргөн баригдчихсан учир хэлэлцэгдэх нь тодорхой. Харин хэзээ вэ гэдэг л асуудал байна.

Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • kk 2015-09-15 13:59:58
    Ene huniig bintowoor buudah yumsan
    103.229.123.52
    Мэдэгдсэн Хариулах
  • ganaa 2015-09-15 12:05:16
    Suudlaa tavij uguud yvahad yadag bainaa,urd hursh huleej avahgui gesen ym bolov uu ! avilgachiig !
    122.254.115.20
    Мэдэгдсэн Хариулах
  • Caihan 2015-09-15 11:58:36
    Hujaa zailaach demjij bn
    150.129.141.21
    Мэдэгдсэн Хариулах
  • 11111 2015-09-15 11:06:55
    Утгагуй хэдэн юм нийлуулж бичих гэж алж огчээ. Шинэ гаргаж ирсэн санаа нь хаана байна. ???
    27.123.214.120
    Мэдэгдсэн Хариулах
  • ааааааа 2015-09-15 05:21:51
    хэзээ үхэж далд орж монгол олныг баярлуулах бол доо.
    203.194.116.50
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2015-09-15 03:45:19
    Хариуцлага тооцох хэрэгтэй, дээр нь огцоруулаж АТГ-т өгөх хэрэгтэй
    122.201.24.212
    Мэдэгдсэн Хариулах
  • Ààãèé 2015-09-15 02:53:53
    Óñòãàÿ íýðòýé æèðãýý÷èéã óñòãàÿ
    202.21.117.122
    Мэдэгдсэн Хариулах
  • Балдангомбо 2015-09-15 02:19:37
    Баярцогтоо ингэж булай болж байхаар үнэнээ хэлээд л огцорч ажлаа өгчих. Олон хувьсагч чамайг авархгүй ,харин хөөдөж мэднэ шүү.
    150.129.141.72
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN 2015-09-15 01:33:11
    S.BAYARTSOGT CHINA RAILWAY BUREAU No.4-d SHINE NISEXIIN XURDNY ZAM, CHINA RAILWAY BUREAU No.1-D XOVSGOLIIN ZAMYG TUS TUS AVCH UGSUN...
    202.180.216.19
    Мэдэгдсэн Хариулах
  • Canadas 2015-09-15 01:19:03
    ene novshiin danjaadiin buh hurungiig ni huraagaad nutag ru ni huuj yavuulah tsag bolson baihaa
    96.54.112.235
    Мэдэгдсэн Хариулах
  • 56151+1+1++6 2015-09-15 01:17:33
    ene huniig harahaar neg l tiim mash ih zaltai hun shig haragdaad baidag mongoliin mass tegj huleej avch bge ene huniig
    112.72.13.207
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-09-15 01:16:34
    АН-ыг л зайлуулсан цагт энэ бүх хууль бус үйлдэлүүд засрах болно,
    202.21.117.114
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2015-09-15 01:00:43
    At nar odoo boltol oilgoogui baigaa yum uu? S.Bayartsogt uuriinkhuu ajliig hiih zavgui, davhar yeronhii saidiin ajliig hiiltsej baigaa sh dee.
    43.242.243.103
    Мэдэгдсэн Хариулах
  • устгая 2015-09-15 00:54:23
    Энэ Сангажавын омхий хулгайч луйварчин бузар Баярцогт гэгч этгээдийг хурдан зайлуулах хэрэгтэй -25 жил монголчуудаар тоглож доромжилж идлээ уулаа хулгайлаа........
    124.158.78.125
    Мэдэгдсэн Хариулах