Энэ сарын 15-19-ний өдрүүдэд зам хаана
Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын парламентын ассамблейн хурал Улаанбаатарт болох учиртай. Энэ хүрээнд энэ сарын 15-19-ний өдрүүдэд зам хаана.
 
Тодруулбал, “Shangri-La” зочид буудлын орчмын зам, Гэрлэх ёслолын ордны зүүн талын гэрлэн дохиотой уулзвараас баруун тийш Хүүхдийн ордны баруун уулзвар хүртэлх замыг бүрэн хааж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлахаар болжээ. Мөн 15-ны 22:00 цагаас 16-ны 00:00 цаг хүртэлх хугацаанд Спортын ордны баруун уулзвараас Төрийн ордны зүүн уулзвар хүртэл бүрэн хаах юм байна. Тиймээс иргэдийг тухайн өдрүүдэд нийтийн тээврийн хэрэгслийг сонгож замын хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн газраас анхаарууллаа.
 
Түүнчлэн томоохон зах худалдааны төвүүдийн цагийн хуваарьт түр зохицуулалт хийж, “Нарантуул” олон улсын худалдааны төв, “Сандэй плаза” худалдааны төв, “Өгөөмөр” техникийн захууд энэ сарын 15,16-ны өдрүүдэд амрахаар болжээ.
 
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.