Үндэсний II шигшээ багийн сагсан бөмбөгчид Тайванийг зорилоо
МҮСБХ-ноос сагсан бөмбөгийн спортыг эрчимтэй хөгжүүлэх бодлогын үүднээс өсвөр үеийн гурван нас, Оюутны шигшээ буюу Залуучуудын шигшээ, Үндэсний II шигшээ, Үндэсний шигшээ багуудыг байгуулан ажиллаж байгаа билээ.
Энэхүү шигшээ багуудыг байгуулснаар системтэйгээр бүх насны ангилалд өндөр зэрэглэлийн тамирчид бэлтгэгдэж, нас насны ангилалын шигшээ багуудыг дамжин шигшигдэж гарч ирсэн шилдэг тамирчдаар Үндэсний шигшээ багийн залгамж халааг тасралтгүй ханган Олон улсад өндөр амжилт гаргах зорилгод зангидагдаж байгаа юм.

Зөвхөн тоглогчидоор хязгаарлагдахгүй Олон улсын тэмцээнд шигшээ багууд дээр олон багш, дасгалжуулагчид ажиллан ур чадвараа улам нэмэгдүүлэх, шүүгчид ч Олон улсаас суралцах боломжийг олгож байна.
Энэхүү зорилго дор өнгөрөгч наймдугаар сард Үндэсний II шигшээ багийг байгуулсан ба Үндэсний супер лигийн Бүх Одод тоглогчдоос ихэвчлэн бүрдсэн залуус анхны тэмцээн "Чингис хаан кап-2015" тэмцээнээс хүрэл медалийг хүртсэн.
Тэгвэл өнөөдөр Үндэсний II шигшээ багийн залуус Монгол улсаа төлөөлөн Тайвань улсын Хуалинь хотноо болох Олон улсын тэмцээнд оролцохоор хүлгийн жолоог заллаа.

Энэхүү тэмцээнд өндөр зэрэгэлэлийн тамирчдаас бүрдсэн АНУ, Япон болон Тайванийн Үндэсний лигийн зургаан баг оролцох юм.
Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар 2014-2015 оны Үндэсний аварга Альянс Тех Харцага багийн дасгалжуулагч А.Алтан-Очир, Үндэсний супер лигийн шилдэг багуудын нэг Их-Өргөө Аравтууд багийн дасгалжуулагч ОУХМ Г.Наранбаатар, албаны хүнээр шүүгч Б. Нямхорол нар оролцож байна.
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • DR. ADITYA 2022-11-09 03:47:08
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
  • зочин 2015-09-14 13:50:12
    Манай хүү сагс тоглодог, 18 настай сагсан бөмбөгийн спортын 1 р зэрэгтэй юмаа. Энэ шигшээ багт шалгуулбал хэнтэй уулзах вэ. Арга замыг нь зааж өгч туслана у...
    150.129.141.183
    Мэдэгдсэн Хариулах