Маргаашааас айл өрхүүдийн дулааныг өгнө
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хүрээнд энэ сарын 15-ны өдрөөс айл өрхүүдийн, ирэх сарын 01-ний өдрөөс аж ахуйн нэгжүүдийн халаалтыг хугацаанд нь өгөхөд мэргэжлийн байгууллагууд холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.
 
Өнөөдрийн байдлаар инженерийн шугам сүлжээний их засвар, дэд бүтцийн ажлууд дууссан, маргаашаас айл өрхүүдийн дулааныг өгч эхлэх юм байна. Харин цэцэрлэг, сургууль, аж ахуйн нэгжүүдийн дулааныг ирэх аравдугаар сарын 1-нээс олгож эхэлнэ.
 
Энэ жил 1.95 км шугам сүлжээг шинэчлэн сольж, 30 ажил, урсгал засвараар 452 ажил хийсэн байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар хоёр тэрбум төгрөгийн их болон урсгал засварын ажлыг хийхээр төлөвлөжээ. Өвөлжилтийн бэлтгэл ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа гэнэ.
 
Энэ онд Улаанбаатар хотын цахилгаан хэрэглэгчдийн тоо 23653-аар нэмэгдсэн байна. Сүүлийн гурван жил Улаанбаатар хотын цахилгааны хэрэглээ эрс нэмэгдсэн байгаа бөгөөд өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахын тулд III цахилгаан станцын 50 мВт-ын өргөтгөл, IV цахилгаан станцын 123 мВт-аар өргөтгөсөн. Энэ оноос цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа ажиллаж,  хэрэглэгчдэд цахилгаан түгээх юм байна.
 
Оллоо.мн
О.Ачиймаа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • t 1 yumaa 2015-09-14 08:12:45
    gadaa halaad ireheer dulaanaa ogood l urgui boon zardal bh yum aa. huiten yed no ogoogui olon huuhdiig haniad hurgej bsan baij.
    203.194.116.21
    Мэдэгдсэн Хариулах