Засгийн газраас хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардлаа
Засгийн газраас гурван талт хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож байна гэж үзээд МҮЭХ-ныхон өнөөдөр тайван жагсаал хийлээ. 

Иргэдийн орлого огт нэмэгдээгүй байхад цахилгаан, дулаан, сургалтын төлбөр, хүнс, өргөн хэрэглээний бараа, бүх үйлчилгээний үнэ нэмэгдсэн гэдэг тооцоо судалгааг тэд гаргажээ. Тухайлбал, өдөр тутмын хүнсний хэрэглээ гурил, гурилан бүтээгдэхүүн, хүнсний ногооны үнэ 13-69 хувиар өсч, 2013 онтой харьцуулахад цахилгааны үнийг оруулахгүйгээр тооцоход нийслэлд нэг өрөө байрны сарын төлбөр 55,8 хувиар, 2 өрөө байрны төлбөр 56,4 хувиар, 3 өрөө байрны зардал 86,1 хувиар тус тус нэмэгдсэн байна. Түүнчлэн их, дээд сургуулийн оюутны 2015-2016 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр дунджаар 25 хувиар өссөн байна. 

Тиймээс Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны Улсын хэлэлцээрт туссан хямралыг хохирол багатай даван туулах, бага орлоготой ажиллагчдын татварын хөнгөлөлтийн хэмжээг нэмэгдүүлэх, боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг зэрэг төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдын цалин хөлсний худалдан авах чадварыг сэргээх асуудлуудаар Засгийн газрын зүгээс хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг МҮЭХ-ныхон шаардаж байгаа юм байна.  

Жагсаалд нийслэлийн дүүргүүд, аж ахуйн нэгж, байгууллага, орон нутгийн төлөөлөл нийт 11 мянга /арван нэгэн мянга/ гаруй хүн оролцож, өөрсдийн дуу хоолойгоо хүргэж байна. 

Тэд Засгийн газраас үйлдвэрлэл үйлчилгээний уналтыг бууруулах, өсөлтийг дэмжихийн тулд төрөөс тогтоодог эрчим хүч, дулааны суурь зардлуудыг зохистой түвшинд байлгах, гадаад зах зээлийн үнийн хямдралтай уялдуулан дотоодын бензин, түлш шатахууны үнийг бууруулах, ажлын байрыг шинээр буй болгохын тулд татвар, хөрөнгө оруулалт, зээл эргэлтийн хөрөнгөөр дэмжин эрэлтийг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийг бууруулах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, эдийн засгийг сэргээх цогц бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаагаа энэ үеэр илэрхийллээ. 
Энэхүү жагсаал цуглаанд оролцогчдоос УИХ-д хандсан мэдэгдэл, Засгийн газарт шаардлага гаргаж хүргүүллээ. 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Humuun 2015-09-14 09:44:44
    Zogsoo olon niit demjij bga shu. Amjilt husiye
    103.254.121.2
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин  2015-09-14 08:45:32
    Эрхэм гишүүдийг ингэж цочроох хэрэгтэй. Зөв гэж дэмжиж байна. Ард иргэдийн амьдрал арай л дэндүү байна.
    202.61.97.16
    Мэдэгдсэн Хариулах
  • Ene 2015-09-14 08:17:52
    Bi namrin sindromy esvel yy
    122.201.22.169
    Мэдэгдсэн Хариулах