Энэ онд багтаж 10 сургууль, цэцэрлэг ашиглалтад орно
                 Хүүхдээ цэцэрлэгт хамруулж чадаагүй эцэг эхчүүдэд дуулгахад энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр 14 сургууль, цэцэрлэгийн цогцолбор барихаар болсон. Эдгээр цогцолборын хоёр нь өнгөрсөн хавар ашиглалтад орсон ба үлдсэн 12-ыг 2015 ондоо багтааж ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Албаныхны хэлж буйгаар цогцолборын хоёр ч ажил удааширчээ. Тиймээс сургууль, цэцэрлэгийн хоёр цогцолборыг оны дараа ашиглалтад оруулахаар болсон байна. Харин үлдсэн 10 цогцолбор нь ондоо багтаж ашиглалтад орох боломжтой болжээ.

Цогцолборын хувьд 180 хүүхдийн бага сургууль, 120 хүүхдийн цэцэрлэгээс бүрдэнэ. Эдгээр цогцолбор ашиглалтад орсноор цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдийг нэмж бүртгэх боломжтой болох юм байна. Одоогоор бүртгэлийн ажил эхлээгүй гэдгийг нийслэлийн Боловсролын газраас мэдээлж байна. Сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орсны дараа хамран суралцах тойргийг тодорхойлох юм. Үүний дараа тойргийнхоо хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгт шинээр бүртгэх гэнэ.
 
Оллоо.мн
О.Ачиймаа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • а 2015-09-15 03:51:20
    хүлээгээд л байна шүү. хурдан шийдээч
    203.194.116.50
    Мэдэгдсэн Хариулах