ЦЕГ-ын харьяа Лицензийн төв уртасгасан цагаар ажиллаж байна
Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу энэ оны долдугаар сарын 2-ны өдрөөс өмнө зөрчил гаргаж, эрхээ хасуулсан жолооч нар эрхээ сэргээлгэх боломжтой болсон. Хуульд заасны дагуу 2015  оны дол­дугаар сарын 02-ны өдрийн 24.00 цагаас өмнө эрхээ ха­суулсан иргэд өршөөлд хам­рагдаж байгаа билээ. Авто тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан иргэдийн эрхийг сэргээхээр ЦЕГ-ын харьяа Ли­цензийн төв 40 хүнтэй бүрэн бүрэлдэхүүнээрээ өглөө 08.00 ца­гаас орой 19.00 цаг хүртэл уртас­гасан цагаар ажиллаж 19.00 цагаас хойш өдөр нь хандсан иргэдийнхээ материалуудтай танилцаж, эрх сэргээх ажиллагааг явуулж байна.

Эрх сэргээх ажиллагаанд тодорхой цаг хугацаа заагаагүй учраас иргэд та бүхэн ажлаа алдаж өдөржин оочерлох хэрэггүй юм байна. Мөн хөдөө орон нутгийн харьяа­лалтай бол орон нутгийн цагдаагийн байгууллага нь эрх сэргээх  асуудлыг  авч шийд­вэрлэж байна. 2014 оны аравдугаар сарын 01-нээс өмнө авто тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ ха­суул­сан бол иргэний үнэмлэхтэйгээ ирээд эрхээ сэргээлгээд үнэмлэхээ авч бол­но. Харин 2014 оны аравдугаар сарын 1-нээс хойш эрхээ хасуулсан бол иргэний үнэм­­­лэх,  жолооны   үнэм­лэх­ний 12500 төг­рөг банкинд  ту­шаасан  баримттайгаа ирээд эр­хээ сэргээлгээд, үнэмлэхээ захиалж авах юм байна.
 
Оллоо.мн
О.Ачиймаа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • rrrrrrrrrrrrraaaaaxxx 2015-09-14 08:21:54
    tsagdaad gutguuleed 2, 3 torguulsan torguulig mini orshoodoggui l bh daa. orshool hurtmeer bh yum aa.5
    203.194.116.21
    Мэдэгдсэн Хариулах