Өрхийн эмнэлгүүд шээсний шинжилгээ авдаг боллоо
Нийслэлийн Эрүүл мэндийн газар анхан шатны тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулж Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг шээс, цусны шинжилгээ хийдэг болгохоор ажиллаж байгаа. Нэн тэргүүнд тэд өрхийн эмч, сувилагч нарыг сургаж дуусжээ. Энэхүү сургалтад өрхийн ахлах эмч, сувилагч нийлсэн 400 хүн хамрагдсан ба сургалтаар шээсний шинжилгээний суурин анализаторыг ашиглах, хариуг нь цахим хуудаст яаж оруулах, иргэд сайтаас шинжилгээнийхээ хариуг хэрхэн унших талаар цогц мэдээлэл авсан байна.

Дүүргийн эмнэлэгтээ үүрээр дугаарлаж номер таслуулж шээсний шинжилгээ өгдөг үе энэ өдрөөр дуусгавар болж байна. Учир нь өнөөдрөөс эхлээд өрхийн 140 гаруй эмнэлэгт шээсний анализатор суурилуулж байгаа гэнэ. Энэхүү “Roy home healt care”аппарат нь шээсээр 10 гаруй төрлийн өвчин оношлох чадалтай бөгөөд цагт 700 хүртэлх хүний шээсийг шинжлэх хүчин чадалтай юм байна. Мөн өрхийн эмч нар хүнд өвчтэй, хэвтэрт байгаа болон бага насны хүүхдүүдийн шинжилгээг явуулын төхөөрөмжөөр, гэрт нь очиж авах гэнэ.
 
Оллоо.мн
О.Ачиймаа

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.