Өнөөдөр болох үйл явдал

09:00 цагаас ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэн, МУИС-ийн Хүмүүнлэгийн сургуулийн түүхийн тэнхим, Монгол уламжлал академиас хамтран зохион байгуулж байгаа “Монголын түүх судлал: түүхийн философи, шинэ хандлага, тулгамдсан асуудлууд’’ сэдэвт симпозиум  ШУА–ийн их чуулганы хурлын танхимд /Соёлын төв өргөөний 3 давхарт/ болно. Утас: 99045949

09:00 цагаас МҮХАҮТ Энэтхэгийн Худалдааны Танхимтай хамтран хоёр орны эдийн засаг, худалдаа, бизнесийн харилцааг өргөжүүлэх зорилгоор  Монгол Энэтхэгийн бизнес форумыг МҮАХҮТ-ын 507 тоот хурлын зааланд зохион байгуулна. 2 орны хоорондох импорт, экспортын хэтийн төлөв, Энэтхэг улстай хамтын ажиллагаа хөгжүүлэх асуудлаар Бизнес уулзалт зохион байгуулна. Утас: 99020785

10:00 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Андрис Берзиншийг албан ёсоор угтах ёслол Чингисийн талбайд болно.

10:00 цагаас Багшийн хөгжлийн ордны 605 тоотод Зүүн ба төвийн бүсийн ЕБС-ийн дотуур байрын нийт 115 багш " ДОТУУР БАЙР-ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙН ОРЧИН" сэдэвт сургалтад хамрагдана. Утас:97113649

10:00 цагаас Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Бүх Хятадын Олон Улсын Худалдааг Дэмжих Хороо, ОХУ-ын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимууд хамтран жил бүр ээлжлэн гурван улсад Монгол, Орос, Хятадын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимуудын зохион байгуулдаг ээлжит чуулганыг МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн их танхимд зохион байгуулана.

10:30 цагаас “Нийгмийн хамгааллаа өргөжүүлж, хүүхдийн хөдөлмөртэй тэмцье” уриан дор Хүүхдийн хөдөлмөр ялангуяа аюултай ажлын хор холбогдлыг шийдвэр гаргагчид болон ард иргэдэд таниулах, хүүхдийн хөдөлмөрийн асуудалд анхаарлыг нь хандуулах зорилгоор Хүүхдийн төлөө үндэсний газар, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах үндэсний сүлжээ хамтран Хэвлэлийн хүрээлэнд хэвлэлийн бага хурал зохион байгуулах гэж байна.

13:00 цагаас Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд шүүгчийн сонгон шалгаруулалтаас шалгарсан шүүгч нарт Шүүгчийн албан тушаалд томилсон Ерөнхийлөгчийн зарлигийг сонсгож, ажлын үнэмлэхийг нь гардуулна. Утас: 98980404

14:00 цагаас ОХУ, БНХАУ, Монгол 3 орны бизнес эрхлэгчдийн уулзалт “Корпорэйт” зочид буудлын Хурлын танхимд зохион байгуулана. Утас: 99020785 

14:30 цагаас Латви-Монголын бизнес форум ГХЯ-ны Зөвшилцөл танхимд болно.

15:00 цагаас МҮХАҮТ, Хөдөлмөрийн яам, Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн яам, Зээлийн Батлан Даалтын сан хамтран 18 дахь удаагаа зохион байгуулж байгаа “ЖДҮ-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи-2014” Олон Улсын үзэсгэлэн яармагийн нээлт “Мишээл экспо” төвд болно. Утас: 89099099

18:00 цагаас МУ-ын Төрийн Соёрхолт зураач Сэр-Одын Саранцацралтын “Өвс” уран бүтээлийн үзэсгэлэн Монголын Урлагийн Зөвлөлийн “Улаан Гэр” галерейд нээлтээ хийнэ. Утас: 319017; 319-015

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.