Унгарын хил дээрх цагдаагийн хаалтыг сэтэлжээ
Унгарын хилийг давж Реске тосгоны орчимд ирсэн 1000 рчим цагаач түр хуаран руу явахаас татгалзсан тухай “Ройтерс” уламжлав. Ойрхи Дорнодоос ирсэн цагаачид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн үүсч улмаар цагаачид цагдаагийн хаалт, бүслэлтийг сэтлэн Унгарын Сегед хотын зүг хөдөлжээ.
 
Хоёр хоногийн өмнө Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан “...Европ руу орж ирж байгаа цагаачдын давалгаа нь Ойрхи Донод дахь дайн байлдаантай холбоогүй. Харин илүү сайн амьдрал хайсан хүмүү” хэмээн мэдэгдсэн билээ. Тэрээр цагаачдад хандан ирсэн газар руугаа буцахыг зөвлөсөн юм.
 
Унгарын цагдаа, цагаачдын хооронд анх удаа мөргөлдөөн гарч буй нь энэ биш. Есдүгээр сарын 8-нд Сербийн хилийн Субботица хотоор дамжин орж ирсэн хэсэг цагаач түр хоргодох байранд очихоос татгалзаж, цагдаагий хамгаалалтыг дайран 180 км-ийн зайд байгаа Будапешт хот руу хөдөлсөн байна. Энэ мэтээс шалтгаалан хууль бус цагаачдын эсрэг авах арга хэмжээний хүрээнд Унгарын зэвсэгт хүчин “Шийдвэрлэх үйлдэл” хээрийн сургуулийг хийж эхэлснээ есдүгээр сарын 10-нд зарласан. Мөн Унгарын парламентын гишүүд хил дээрх хяналт, хамгаалалтыг хүчирхэгжүүлэх, өргөст тортой нэмэлт хаалт хийх асуудлаар хуралдаж байгаа юм.
 
Зууны мэдээ
Н.Мөнхжин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-09-22 13:04:40
    Нааш нь явуулчихаа Монголд газраас их юм алга
    103.229.121.72
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-09-14 14:05:22
    загалмайтны аян дайны хариу.европыг эзэлчихлээ.
    182.160.40.250
    Мэдэгдсэн Хариулах
  • Yngariin ene hiliin bydlian sain ynsih y 2015-09-14 11:58:12
    Mongolchuud bid ch gesen Tyrk irgediig nytagsyylaj ezesdee ted baryyn yobrobt yadag gej sanana,Musilimiin sasiniihaa telee amidral ni jaahan gaigyi bolood ehlen...
    82.248.137.223
    Мэдэгдсэн Хариулах