Алтан хөндий ХХК-г төлбөрийн чадваргүйд тооцлоо
Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.5, 15 дугаар зүйлийн 15.1-д заасныг баримтлан Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 14274 дугаар захирамжаар Алтан хөндий ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон тул уг компаниас авлагатай иргэд, аж ахуй нэгж байгууллагууд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар энэхүү зарыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарласнаас хойш 21 хоногийн дотор гаргана уу.
 
 Нэхэмжлэлд Алтан хөндий ХХК-ийн хүлээсэн үүрэг, гүйцэтгэх хугацаа болон компанийг дахин хөрөнгөжүүлэх эсхүл дампуурсанд тооцож татан буулгах тухай саналыг тусгаж, нэхэмжлэгчийн нэр, хаяг, харилцах утсыг тодорхой тусгаж, нотлох баримтыг хавсаргаж ирүүлнэ үү. Нэхэмжлэгчдийн анхны хурал 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 13 цаг 30 минутад тус шүүхийн Баянгол дүүрэгт байрлах шүүхийн байрны шүүх  хуралдааны 4 дүгээр танхимд болно.

БАЯНГОЛ, ХАН-УУЛ, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ    ХЭРГИЙН     АНХАН ШАТНЫ ШҮҮХ

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.