Өнөөдөр - Соёл урлагийн ажилтны өдөр
Манай улсад соёл урлагийн байгууллагын ажилтны өдрийг 1993 оноос хойш тэмдэглэн өнгөрүүлэх болсноос эдүүгээ 22 дахь жилтэйгээ золгож байна. Эх орныхоо урлаг соёлыг тасралтгүй хөгжүүлэн, хойч үедээ уламжлан үлдээж өвлүүлэх, үзэгч олон түмэндээ шинэ уран бүтээлийг өргөн барихын төлөө цаг ямагт хичээнгүйлэн зүтгэж байдаг нийт уран бүтээлчид, урлаг соёлын байгууллагын ажилтны нөр их хөдөлмөрийг хүндэтгэх нь зүйн хэрэг билээ.

Тиймдээ ч бид бүхэн Монгол Улсын соёл, урлагийн ажилтны өдрийг уламжлал болгон тэмдэглэж ирсэн нь ихээхэн учигтай. Засгийн газрын 2010 оны долоодугаар сарын 7-ны өдрийн 172 дугаар тогтоолоор баталсан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам”-ын 4.1.27 дугаар заалтын дагуу жил бүрийн есдүгээр сарын хоёр дахь ням гарагт Соёл, урлагийн ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болсон билээ.

Соёл урлагийн ажилтны өдрийг өмнөх жилүүдэд тогтсон нэг өдөр тэмдэглэж өнгөрүүлдэг байсан бол энэ жил нийгэмд чиглэсэн сайн дурын олон ажил зохион байгуулж байгаагаараа илүү өргөн хүрээг хамарсан, үр дүнтэйгээр тэмдэглэж байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • joyce anderson 2018-05-02 04:41:17
    Би хэдэн жилийн турш өөрийн салоныг өргөжүүлэхийг мөрөөдөж байсан ч өнгөрсөн жил Мавистай уулзах хүртлээ яаж хийхээ мэдэхгүй байсан. Энэ нь надад 30,000 паундын...
    197.211.61.53
    Мэдэгдсэн Хариулах