Х.Анхбаяр нарыг шүүх хурал үргэлжилнэ
Их хэмжээний мөнгө угаасан, авилга авсан, өгсөн гэх “Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаяр, ерөнхий менежер Н.Отгонболд, А.Чандмань, Газрын тосны газрын дарга агсан Д.Амарсайхан нарыг шүүх хурал өчигдөр эхэлсэн. Энэхүү хэргийг Дүүргийн анхан шатны II шүүхэд өчигдрийн 09.30 цагаас эхлэн хянан хэлэлцсэн. Тэгвэл шүүх хурал өнөөдөр үргэлжлэх юм байна.Өмнө нь хэд хэдэн удаа хойшилж байсан уг шүүх хурал дахин хойшлуулах эрхгүйгээр өчигдөр эхэлсэн билээ.

Х.Анхбаяр нарыг компанийнхаа нэр дээр 2007-2013 онд ашигт малтмалын 45 ширхэг тусгай зөвшөөрлийг худалдаж авсан, хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг цуцлах үндэслэл нь гарчихсан байхад цуцлалгүйгээр бусадтай хуйвалдаж сунгасан хэрэгт буруутгаад байгаа. Мөн төрийн албан тушаалтнуудтай хуйвалдаж Карибын арлуудад оффшор бүсэд бүртгэлтэй 12 тэрбум төгрөгийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулж ирж хайгуулын лицензүүдийг худалдаж авч, “угаасан” болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна.
 
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.