ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн хурал Монголд болно
Монгол Улсын Их Хурал Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо энэр сарын 15-наас 18-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын даргын 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 89 дүгээр тоот захирамжийг үндэслэн ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлыг Монгол Улсад зохион байгуулах ажлын бэлтгэл ханган ажиллах үүрэг бүхий Ажлын хэсэг өчигдөр намрын хурлын зохион байгуулалт, бэлтгэл ажлын явц байдлын талаар хуралдлаа.

Тус хуралд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Ажлын хэсгийн ахлагч Б.Болдбаатар, Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга, Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Ц.Нарантунгалаг болон Ажлын хэсгийн бусад гишүүд оролцлоо.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын Тамгын газар, Гадаад хэргийн яам, Төрийн ёслолын алба, Төрийн тусгай хамгаалалтын газар, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон холбогдох яам, газрын албаны хүмүүс багтжээ. Монгол Улс 2012 оны 11 дүгээр сарын 21-нээс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын бүрэн эрхт 57 дахь гишүүн улс болжээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • шударгыг хүсэгч иргэн 2015-09-12 09:52:53
    манай улсад огт хамааралгүй, ашиггүй хурал... Ийм хурлыг ямар ашиг харж улсдаа зохиож байгаа нь сонирхолтой.Тэрүүгээр явж байгаа гайг, энүүгээр дуудав гэгч .......
    202.170.71.92
    Мэдэгдсэн Хариулах