ОУХМ Б.Номин ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Лас-Вегас хотноо үргэлжилж байна. Тэмцээний гурав дахь өдөр барилдсан манай бөхчүүдээс эрэгтэйчүүдийн 61 кг-д Б.Номин мөнгөн медаль авлаа. Тэрбээр алтан медалийн төлөө 2014 оны дэлхийн аварга, Европ тивийн аварга Азербайжаны бөх Гажи Алиевтэй барилдаж оноогоор цэвэр хожигдож, мөнгөн медаль дээр буусан нь энэ.
Б.Номин Энэтхэг, АНУ, Гүрж, Украины бөхчүүдийг хожиж, мөнгөн медалийн болзол хангасан юм. 

Дэлхийн аваргын мөнгөн медальт Б.Номин нь 1993 онд Төв аймгийн Архуст суманд төрж 2010 онд Сонгино-Хайрхан дүүргийн бүрэн дунд 42 дугаар дунд сургууль төгссөн. 2004 оноос “Хангай” клубт Ц.Баярсайхан, С.Эрдэнбаяр нарын удирдлага дор чөлөөт бөхийн спортоор эхэлж 2008 оноос “Гацуурт-Олимп” сургуульд Гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж байна. 2013 онд үндэсний шигшээ багийн тамирчин болсон. 2010 онд спортын мастер, 2013 онд олон улсын хэмжээний мастер цол авсан юм.

Мөн 2013 оны залуучуудын ДАШТ-нээс мөнгө, 2014 онд Азийн спортын наадмаас хүрэл медаль, 2013, 2015 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль авч байв.  Харин энэ удаа тэрбээр насанд хүрэгчдийн дэлхийн аваргаас анхны медалиа авлаа.
Г.Уянга
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.