Гэдэсний халдварт өвчинтэй тэмцэх аян эхэллээ
Урин дулааны улиралд гэдэсний халдварт өвчний гаралт нэмэгддэгтэй холбогдуулан зургаадугаар сарын 2-р долоо хоногийг "Гэдэсний халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх 7 хоног" болгон зарлаж, аян өрнүүлж байна. Энэхүү аян нь гэдэсний халдвараас сэргийлэхэд хувь хүн, олон нийт, төр засгийн анхаарлыг хандуулж, тэдний мэдлэг, мэдээллийг нэмэх зорилготой.

Гэдэсний халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх аяны хүрээнд нийт хүн амд хандсан сургалт сурталчилгааг хэвлэл мэдээлэл, олон нийтийн цахим сүлжээ, ХӨСҮТ-ийн веб хуудас зэргээр өргөн хүрээтэй явуулахын зэрэгцээ зуны улиралд үйл ажиллагаа явуулж буй хүүхдийн байгууллагууд тухайлбал зуслангууд, хувийн цэцэрлэгүүдийн удирдлагуудад сургалт зохион байгуулах, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад аяныг зохион байгуулах талаар хоногийн удирдамж, зөвлөмжийг хүргүүлэх, хүнсний захуудад дэмжлэгт хяналтыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийх, гэдэсний халдварт өвчин, хоолны хордлогот халдвараас сэргийлэх, гар угаах заавар, зөвлөмж бүхий CD-ийг хүүхэд, хүнс, худалдаа үйлчилгээний байгууллагуудад тараах зэрэг ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж байна.

Гэдэсний халдварт өвчинтэй тууштай тэмцэх, сэргийлэхэд хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчин, боловсрол зэрэг бусад салбаруудын оролцоо, салбар хоорондын хамтын ажиллагаа хамт олон, хувь хүний үүрэг хариуцлага, амьдралын зөв дадал хэвшил зайлшгүй шаардлагатай.

Гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэх бүрэн боломж бий. Хамгийн энгийн арга болох гарын ариун цэврийг сахиж, гараа савантай усаар угаах явдал юм. Суулгалт халдвараар өвдөх эрсдэлийг гарын ариун цэврийг сахиснаар 30-50 хувиар, усан хангамжийг сайжруулсанаар 25 хувиар, ариун цэврийн нөхцлийг сайжруулснаар 32 хувиар тус тус бууруулах боломжтой болохыг судалгаагаар тогтоосон байна.

Иймд, ард иргэд та бүхэн гэдэсний халдварт өвчний талаарх өөрсдийн мэдлэгийг нэмэгдүүлэн, эрүүл аж төрөх зөв дадал, хэвшлийг эзэмшиж, гэдэсний халдварт өвчнөөс өөрийгөө болон гэр бүл, үр хүүхдээ хамгаалахыг зөвлөж байна.

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.