Гурван тамирчин олимпийн эрхээ аваад байна
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2015 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Лас-Вегас хотноо амжилттай үргэлжилж байгаа бөгөөд манай бөхчүүдээс “Рио-2016” олимпийн эрхийг Монголын 3 бөх аваад байна.

Энэ удаагийн ДАШТ-д жин бүрийн эхний зургаан байрт шалгарсан тамирчдад олимпийн наадамд өрсөлдөх эрхээ авах юм. Манай барилдсан бөхчүүдээс эрэгтэйчүүдийн 65 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран, эмэгтэйчүүдийн 63 кг-д гавьяат тамирчин, дэлхийн хошой аварга С.Батцэцэг, 69 кг-д гавьяат тамирчин О.Насанбурмаа нар олимпийн эрхээ өвөртлөөд байгаа юм.

Тус тэмцээний 3 дахь өдрийн барилдаанд манай 4 бөх барилдахаас эмэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн аварга С.Цэрэнчимэд эхний тойрогт Шинэ Зеландын бөхтэй оноолт таарчээ. С.Цэрэнчимэд 2014 онд Узбекстаны Ташкентад болсон ДАШТ-д түрүүлсэн юм. Эрэгтэйчүүдийн 61 кг-д Б.Номин Энэтхэгийн Бажранг, 86 кг-д О.Үйтүмэн Польшийн Р.Маркинцевич, 97 кг-д Д.Хүдэрбулга Туркийн И.Болукбашитай тус тус барилдана.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hi 2015-09-12 03:22:08
    3 тамирчин нь энэ зураг дээрх үү хэ хэ хэ
    122.201.22.56
    Мэдэгдсэн Хариулах