“Ховд аймаг-Монгол Улсын хөгжлийн баруун үүд” сэдэвт хэлэлцүүлэг болж байна

“Ховд аймаг-Монгол Улсын хөгжлийн баруун үүд” сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордны “А” танхимд өнөөдөр /2015.09.11/ зохион байгуулагдаж байна. Тус хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Д.Батцогт, Д.Дэмбэрэл болон Ховд аймгийн удирдлагууд, тус аймагт ажиллаж амьдарч байсан уугуул иргэд оролцож Ховд аймгийн хөгжлийн талаар санал солилцон хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Ховд аймгийн хөгжлийн гарцыг эрчимжсэн мал аж ахуй, аялал жуулчлал, хариуцлагатай уул уурхай хэмээн тодорхойлж байгаа талаар аймгийн удирдлагууд танилцууллаа. Хэлэлцүүлэг “Баруун бүсийн хөгжил” сэдвээр үргэлжилж байна.

Тус аймгийн эдийн засгийн гол салбар болох ХАА-н салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн 56.5 % буюу 64.8 тэрбум төгрөгийн үйлдвэрлэл эзэлж байна. 7320 малчин өрх мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж 15269 малчид МАА-н салбарт ажиллаж байгаа аж хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2015-09-12 10:07:21
    ховдынхон хөгжих гарц, нүхээ баруун бүсийн төвөөр далимдуулж байгаа юм биз дээ.Бусдыг нь тэгээд хөгжүүлэхгүй юм биз дээ....
    202.170.71.92
    Мэдэгдсэн Хариулах