Нийгмийн даатгалын сангийн орлого  8 дугаар сард  41.7 тэрбум төгрөгөөр өсчээ
Нийгмийн даатгалын сангийн орлого нь 2015 оны эхний 8 сард 889.5 тэрбум төгрөг, зарлага нь 1020.0 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс орлого 34.5 тэрбум төгрөг буюу 4.0 хувь, зарлага нь 178.0 тэрбум төгрөг буюу 21.1 хувиар өсссөн үзүүлэлт гарсн талаар Үндэсний статитстикийн хорооноос мэдээллээ.
Нийгмийн даатгалын сангийн орлого 34.5 тэрбум төгрөгөөр өсөхөд эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 19.5 тэрбум төгрөг буюу 14.4 хувь, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн орлого 6.9 тэрбум төгрөг буюу 12.9 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. 

Нийгмийн даатгалын сангийн зарлага 178.0 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 144.5 тэрбум төгрөг буюу 22.1 хувь, эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага 19.6 тэрбум төг буюу 17.8 хувиар өссөн нь бас нөлөөлжээ. 

Нийгмийн даатгалын сангийн орлого 2015 оны 8 дугаар сард 122.5 тэрбум төгрөг, зарлага 124.3 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас орлого 41.7 тэрбум төгрөг буюу 51.6 хувиар, зарлага 6.8 тэрбум төг буюу 5.8 хувиар  өсчээ. 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ч.САЙХАНБИЛЭГ 2015-09-11 07:04:29
    ЗӨВ ШҮҮ
    103.229.122.134
    Мэдэгдсэн Хариулах