НИТХ-ын төлөөлөгчид татвар төлөгчдийн мөнгөөр хөлбөмбөгийн тэмцээн үзэх гэж байна
НИТХ-ын тэргүүлэгчдийн өнгөрсөн сарын 5-ны өдрийн хуралдааны тогтоолоор нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 18 төлөөлөгч Бүгд найрамдах Куба, Бүгд найрамдах Бразил улсын хурлын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлахаар болсон байна. 18 хүний бүрэлдэхүүнтэй уг албан томилолтын зардлыг НИТХ-ын гадаад харилцааны зардлаас гаргахыг үүрэгдэн, дарга нь гарын үсгээ зурж баталгаажуулан тамга даржээ. Энэ тухай мэдээлэл олон нийтэд цацагдаж нэлээдгүй шуугиан дэгдээж байна.

Улс орны нийгэм, эдийн засгийн байдал тун хүнд байдалд байгаа энэ үед дэлхийн нөгөө хагас руу энэ олон хүний бүрэлдэхүүнтэй багийг төсвийн мөнгөөр явуулж туршлага судлуулна гэдэг байж болшгүй зүйл хэмээн үзэж буй иргэн олон байна. Түүнчлэн зарим хэсэг нь үүнийг өнгөлөн далдлалт юун туршлага судлах энэ бол хөлбөмбөгийн ДАШТ Бразил улсад зохион байгуулагдах гэж буйтай холбоотой. Эдгээр төлөөлөгчид туршлага судлах нэрийдлээр хөлбөмбөгийн тэмцээн үзэх гэж байна хэмээн хардаж байна. Энэ нь ч үнэний ортой. Манай хэдийн туршлага судлах хоног зургадугаар сарын 12-22-ны өдрүүд. Харин ДАШТ өнөөдөр буюу зургадугаар сарын 12-нд нээлтээ хийх юм.

Эрхэм төлөөлөгчдийн туршлага судлах үеэр хөлбөмбөгийн ДАШТ-ний хэсгийн тоглолтууд ид явагдах хуваарьтай байгаа юм. Тиймээс манай төлөөлөгчид үнэхээр туршлага судлах зорилготой байлаа ч тэдэнд анхаарал хандуулж ажил хэрэг ярих хүн Бразилд байхгүй л болов уу. Хөлбөмбөгийн эх орон гэгдээд байгаа тус улсын ард иргэд албан тушаалтнууд энэхүү тэмцээнд бүтэн долоон жил бэлтгэж хоног тоолон хүлээсэн. Гэхдээ үнэхээр туршлага судалж гадна, дотны туршлагыг мэдье, суръя гэсэн бол тэд энэхүү айлчлалаа ДАШТ-ний өмнө нь эсвэл дараа нь хийж болох байлаа. Заавал дэлхийн долоон тэрбум хүний тэн хагас нь шахуу хүн сонирхон үздэг энэ том тэмцээний үеэр зохион байгуулагч оронд очиж туршлага судална гэдэг бол хүн итгэхэд үнэхээр бэрх асуудал.

Тэд хэдийгээр туршлага судална гэж байгаа ч тэмцээн үзэхээр явсан нь  ойлгомжтой. За яахав хийх ажил бараг байдаггүй ИТХ-ын төлөөлөгчид зуны цагт дуртай газар луу гаа явдаг л юм байгаа биз. Гэхдээ гол асуудал нь тэдний зардлыг төсвөөс гаргахаар болсонд байгаа юм. Дэлхийн бараг нөгөө хагаст байгаа Бразил руу явахад замын зардлаас эхлүүлээд маш их мөнгө орох нь ойлгомжтой. Түүнчлэн тэнд очоод байрлах буудал хоол хүнснээс эхлүүлээд ДАШТ-ний үеэр тэнгэрт хаддаг тухай эрх биш сонсоо л байлгүй. Энэ бүхнийг татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргаад явж байгаа төлөөлөгчдөд улс орны эдийн засгийн хямрал хамаагүй бололтой.  

Энэ талаар Нийслэлийн холбогдох хүнээс тодруулахад төсөв мөнгө хэмнэх гээд байхад юун туршлага судлах тийм зүй байхгүй худал мэдээлэл хэмээсэн. Гэвч Д.Баттулга даргын гарын үсэг, тамга тэмдэг байхад яаж ч мэлзээд нэмэргүй болов уу.


Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • сэлэнгэ 2014-06-19 04:16:59
    дарга нараа та нарыг хэн ч дэмжихгүй байгаа биз,,,,,,, ичиж үхээсэй ,,,, НЭЭРЭЭ ОНГОЦ НЬ УНАЧИХААСАЙ,,,,,
  • ARIUKA 2014-06-18 04:09:46
    БРАЗИЛ, КУБАГААС ЮУН ТУРШЛАГА СУДЛАХ ВЭ. КУБААС СОЦИАЛИЗМИЙН ТУРШЛАГА СУДЛАХ БОЛОО ЮУ. НЭЭРЭЭ БАТҮҮЛ ДАРГА СҮҮЛИЙН ҮЕД БҮГДИЙГ НИЙГЭМЧЛЭНЭ ХУРААНА НУРААНА ГЭЭД БАЙГАА УЛААНБААТАРАА СОЦ НИЙГЭМ ЖУРАМД ОРУУЛАХААР ШИЙДЭЭ ЮУ. ЭНЭ ДООД ТАЛЫН БАТТУЛГА ГЭЖ НӨХӨР
  • Баттулга 2014-06-14 19:19:06
    Монголчууд юм л бол хардах сэрдэх муулахаа урдаа барьдаг балиар хүмүүс шүү. Нийслэл хотынхоо төлөө нойр хоолгүй зүтгэж яваа хүмүүсийг ингэж гүтгэх муухай ш дээ. Элбэгдорж ерөнхийлэгч 2094 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ийг эх орондоо зохион явуулах сайхан санаачил
  • dddddd 2014-06-13 00:45:14
    Онгоц нь далайд унчаасай хэхээ тэгвэл ёстой шатсан юм болн доо. насаараа харамсаад барахгүй;)
  • Яг ш дээ морио 2014-06-13 00:28:52
    Туршлага судална гэдэг үлгэрт хэн итгэдгийн бэ! Захын чавганц ч эд нарыг зугаалж явааг мэдэж байгаа. Ямар олуулаа ч яьдгийн, даварцан юмнууд. Соёлтой газар бол энэ хэдэн хүний бас Бттулга даргын улс төрийн карьерт ингээд цэг тавигдах ёстой. Одоо Үүл даргы
  • догсом 2014-06-12 07:20:39
    кубээс үхсэнээ судалдгын
  • уги 2014-06-12 05:56:17
    Сангийн мөнгөөр зугаална гдг дарга болсны нэгэн жаргал. Уг нь экс засаг дарга Мөнхбаяр хээл хахуулиар авсан мөнгөөрөө Дэлхийг тойрон аялаж болох шүү дэ. Гэтэл Сангийн мөнгөөр л ДАШТ үзнэ гээд бна
  • Irgen 2014-06-12 04:10:40
    SETGUULCHID IIMERHUU YUM SAIN MEDEELJ BAIVAL ODOO YARIAD BAIGAA IL TOD ZASAG SHUU DE. BOLIHGUI BOL DARAAGIIN SONGUULIAR NI DUNGEE TAVICHIH HEREGTEI
  • Зочин 2014-06-12 03:50:27
    Баттулга сайдад жоохон итгэж байсан талаар болов оо. Одоо хэнд итгэх вэ. Улаан цагаан юм болох юм аа
    • хаха 2014-06-12 04:27:18
      Хаана Баттулга сайд байнаа??? Халзан Баттулга байгаа биздээ ... ядаж хараад таньдгүй муу?
      • нэр нь байхгүй 2014-06-12 04:44:36
        Баттулгын нэр нь байхгүй өөрөө бол нэрээ бичүүлэхгүй явдаг биз дээ...
  • irgen 2014-06-12 03:22:17
    ardiin namiinhan bas ene ardchilsan namiin geed otgonbayar, amarsanaa, saintugs, orosoo geed zolbin zantai nuhduud bolimoor yumaa. yu ch medehgui heden yumnuud Bat-uuldee gai bolood yavah yum.
  • ZOCHIN 2014-06-12 03:10:21
    ENE HUMUUSIIG HUL BUMBUG UZUULEHEER YVUULBAL BATTULGA SAID SDAHIN BOSCH IRHEERGUI NER HUND CHINI NAM UNNA SHUU. YSTOI TEGJ L BOLOHGUI SHUU nith-IIN DARGAA 6 ARD TUMEN CHINI TENEG HUN BISH SHUU. TURSHLAGA SUDLAH GEJ BGAA BOL NAMAR ESVEL UVUL YVAA TA NART T
  • Zochin 2014-06-12 03:04:00
    Battulga saidiig khamgiin shudarga ajilch khicheengui said gj bodoj yawsiinshdee araichdee
  • Aagii 2014-06-12 01:33:27
    togtool ni garsan bn . tegeheer unen gesen ug shuu dee. Battulga said gariin ugee zurjee. Hyamral ard tumend uneheer hund tusch bn. Darga nar saihan tansaglah yumaa ........
  • зочин 2014-06-12 01:28:16
    Төлбөрөө өөрсдөө гаргаарай.
    • Муусайн лаларууд 2014-06-12 03:22:21
      Энэ муусайнууд өөрөөсөө гаргалаа юу аааайн
  • зочин 2014-06-12 01:19:13
    төр түний хөрөнгөөр зугаацагсад дараа хэдэн төрөлдөө бирд тамд үлдэх болтугай
  • zochin 2014-06-12 01:18:50
    Arai ch ugui bailgui dee, nuguu 100 honogiin ajil , tusuv hemnene gedeg chin togloom bsiim uu
  • зочин 2014-06-12 01:17:52
    Үнэн бол арай дэндэж байна шүү. Тулгаа
  • zochin 2014-06-12 01:17:21
    Iim l setgelgui humuus Irgediin hurald suuj bn daa, Ardchilsan namaas, Niisleliin ard irgediin amidral yamar hund baigaag ene luivarchid medehgui medehiig ch husehgui dee, lalaruud
  • zochin 2014-06-12 01:17:21
    Iim l setgelgui humuus Irgediin hurald suuj bn daa, Ardchilsan namaas, Niisleliin ard irgediin amidral yamar hund baigaag ene luivarchid medehgui medehiig ch husehgui dee, lalaruud