Онцгой байдлын албан хаагчид шинэ автомашин, багаж хэрэгслээр хангагдлаа

Төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагад гамшгийн үед ажиллах, албаны бэлэн байдал, албан хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулах зорилгоор 2015 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гал унтраах болон аврах ажиллагааны зориулалттай тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг өнөөдөр  МУ-ын Шадар сайд Ц.Оюунбаатар гардуулан өглөө.

ОБЕГ-ын харьяа Аврах тусгай анги, Нийслэлийн Онцгой байдлын газар, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагуудад нийт 4,3 тэрбум төгрөгийн техник хэрэгсэл олгож байгаа юм.

Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2,3 тэрбум төгрөгийн өртөг бүхий аврах, гал унтраах ажиллагаанд ашиглах 30 гаруй автомашиныг гардуулж өгсөн.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Нийслэлийн Онцгой байдлын газарт ой хээрийн түймэр унтраах зориулалт бүхий  гал унтраах 2 автомашиныг олголоо гэж Нийслэлийн Онцгой  байдлын газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • аааааааааааа 2015-09-11 03:26:05
    болоо ш дээ. сэлэнгэ мөрөнд урссан 2 хүүхэн л харин хайран байна даа.
    203.194.116.26
    Мэдэгдсэн Хариулах