Хэн юу хэлэв
М.Батчимэг: Тэр хүн улсын нууцтай ажиллаж байгаагүй
 
УИХ-ын гишүүн М.Батчимэгийн зөвлөхөөр ажиллаж байсан бүсгүй тагнуул байсан уу гэх яриа өнгөрөгч долоо хоногийн дуулиан дагуулсан сэдэв байлаа. Гурван шатны шүүхээр асуудлыг эцэслээгүй, З.Пагамжав гэх бүсгүйг яг буруутай гэдгийг тогтоогоогүй учраас энд хөндлөнгөөс дүгнэлт хийхийг хүссэнгүй. Харин энэ асуудалд хардагдаж буй эрхэм гишүүн М.Батчимэг юу гэж хэлэх, ямар тайлбар өгөх нь чухал учраас “Хэн юу хэлэв” буландаа УИХ-ын гишүүний МҮОНТ-ийн “Цаг үе үзэл бодол” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагаас тоймлон хүргэж байна.
 
М.Батчимэг гишүүн ярихдаа “Одоогоос гурав дөрвөн сарын өмнө Тагнуулын газрын дарга надтай уулзаад таны зөвлөхөөр ажиллаж байсан хүнийг шалгах хэрэгтэй байна аа гэж хэлсэн. Энэ бол таны өөрийн чинь ажилтай ямар нэг байдлаар хамаагүй. Хувиараа хийж байсан ажилтай нь холбоотой юм гэж хэлсэн. Тэгээд ажлаас нь чөлөөлөх хүсэлт тавьсны дагуу би тэдний ажлыг хүндэтгээд ажлаас нь чөлөөлсөн. Дотоод итгэл үнэмшилдээ бол хэрэг шалгагдаад үнэн мөн нь тогтоогдоод гарах биз гэж бодож байлаа. Тэгээд ч улсын нууцтай холбоотой асуудлыг яриад байдаг ч зүйл биш. Мөрдөн байцаах үйл ажиллагаанд миний зүгээс саад учруулсан зүйл байхгүй. Шүүх хурал болохын өмнө би зөвлөх байсан бүсгүйтэйгээ уулзсан. Тэр үед шинжээчийн дүгнэлт гарсан. Улсын нууц задруулсан гэж үзээгүй. Тиймээс би шүүхийн дүгнэлтэд итгэж байна. Надад буруу байхгүй гэж хэлсэн. Гэтэл шүүх хурал хаалттай болоод ийм шийдвэр гарчихлаа. Би улсын нууцтай холбоотой учраас хэвлэл мэдээлэл рүү тухайн үед хандаагүй. Гэтэл миний хаалттай гэж ойлгож байсан бүх мэдээлэл хэвлэлээр цацагдаад эхэлчихлээ.
 
79.1 буюу гадаадын байгууллагатай хамтарч ажилласан гэдгээр зүйлчилсэн гэдгийг ч ил зарласан. Энэ анхан шатны шүүхийн шийдвэр. Хоёр шатны шүүхээр үнэн мөн нь тогтоогдох байх гэж бодож байна. З.Пагамжав бол Увс аймагт сургууль төгсч, Хятад хэлээр мэргэшсэн олон улсын харилцаагаар төгссөн хүн. Надтай хамтарч ажилладаг. Миний зөвлөхөөр 2012 оноос хойш энэ оны тавдугаар cap хүртэл ажилласан. Би яагаад итгэл үнэмшилтэй байна гэхээр энэ хүний эрхэлж байсан ажил өөрөө улсын нууцтай ямар ч хамааралгүй. Улсын нууц олж авах боломжгүй. Үнэхээр л мэдээлэл хулгайлчихаагүй бол улсын нууц задруулсан гэж яллах нь юу л бол. Хажуудаа нэг том тагнуултай байж сэжиглээгүй байна гэж яриад байгаа юм. Би хэллээ. Улсын нууцтай харьцдаггүй. Улс эх орноо худалдах хэмжээнд нууц задалж байсан бол би хардах л байлгүй. Өөртэй нь уулзаад юу болчихов гэхээр би амьдралдаа нэмэр болох гэж хувиараа орчуулга хийж байсан гэж л хэлдэг. Хахаж цацаад мөнгө үрээд байсныг нь би мэдэхгүй. Байрны, цалингийн зээлтэй л амьдрах гээд зүтгэж явсан. Тэгээд тагнуул хүн би тагнуул гэж надад хэлэх үү. Намайг мэдээгүй гээд байх юм. Юу болсныг мэдэхгүй л гэж хэлээд байна.
 
Хэвлэл мэдээллээр гурван шатны шүүх буруутай гэдгийг тогтоогоогүй байхад тагнуул гээд адлаад эхэлчихлээ. Цаана нь хөгшин настай эх, эцэг, хоёр нялх хүүхэд нь байна. Тэд үнэхээр хэцүү байгаа. Хууль шүүхээ өөрчлөхгүй бол үнэхээр хэцүү болжээ. Ерөнхийлөгчийн Өршөөлийн хуулийн хориг, М.Батчимэг рүү ирж буй сонгууль угтсан дайралт, мөн намайг Тайванд суралцаж байсан асуудлыг өлгөж аваад энэ үйл явдлыг надтай холбож ярилаа. Олон ч хүнийг тагнуулаар дуудаж байгаа даа” хэмээн ярьжээ.
 
Р.Бурмаа: Нэг ч сөөм газар гаднынханд өгөхгүй
 
Өнгөрч буй долоо хоногийн  дараагийн анхаарал татсан сэдэв бол Халх голд гадны компаниуд орж ирсэн тухай яриа. Энэ талаар ХХАА-н яамнаас удаа дараа үгүйсгэсэн мэдээлэл хийсэн ч нутгийн иргэд тэмцэл зарлахаа мэдэгдэж, УИХ-ын дарга, ХХАА-н сайд Р.Бурмаа нарыг АТГ-т өгнө хэмээн мэдэгдсэн юм. Улмаар Халх голоо хамгаалах түр хороо гэгчийг байгуулчихаад байгаа. Тэгвэл уг маргаан дагуулсан асуудалд ХХАА-н сайд Р.Бурмаа дараах тайлбарыг өгчээ.
 
 
Тэрбээр, “Хөдөө аж ахуйн гэдэг утгаараа эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн үйл ажиллагаа явуулна. Одоогийн байдлаар гадаадын хэн нэгэн иргэн, аж ахуйн нэгж, улсад газраа эзэмшүүлж, өмчлүүлсэн зүйл огт байхгүй. Тийм боломж байхгүй. Цаашид ч тийм зүйл болохгүй. Яагаад гэвэл Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хуулиар газрыг гадаадын иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлэх, өмчлүүлэхийг хориглосон. Тийм учраас энэ талаар яриа хийгээд, олон нийтэд мэдээлэл өгөөд байгаа хүмүүс улс төрийн зорилготой байх шиг байна. Зориуд гуйвуулаад, газраа нэг хэсэг гадаадынханд өгөх нь, тэр байтугай гадаадын нөхдүүд нь газраа авах гээд нисдэг тэрэгтэй ирж байна гэх зэргээр ярьж байгаа нь харамсалтай. Хэн нэгэн сайд, албан тушаалтан дураараа ийм шийдвэр гаргаж, дур зоргоороо авирлаж чадахгүй. Энэ улс орон чинь өөрөө хуультай. Хуулинд нь хяналт тавьдаг байгууллагуудтай. Ном журмын дагуу үйл ажиллагаа явуулдаг.
 
Тэрнийх нь дагуу УИХ тогтоолоо гаргасан. Хариуцлагатайгаар хэлэхэд нэг сөөм газрыг нь ч гадаадын иргэн аж ахуйн нэгжид эзэмшүүлэх, өмчлүүлэх асуудал байхгүй” гэв.
 
Н.Батбаяр: Өршөөлийн хууль баталсан явцыг ил болгоё
 
УИХ-аар хаалттай хэлэлцэж баталсан Өршөөл үзүүлэх хууль яах аргагүй анхаарал татах нэг сэдэв байсаар ирлээ. Өнгөрч буй долоо хоногийн даваа гарагт ээлжит бус чуулган зарлаж Өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх байсан юм. Гэвч холбогдох байнгын хороогоор хэлэлцэх үеэр “Шударга ёс” эвсэл завсарлага авч, ингэснээр хуулийн төсөлд тавьсан хориг ирэх долоо хоногийн мягмар гарагт хэлэлцэхээр болж хойшилсон юм. Энэ хугацаанд нийгмийн анхаарал өршөөлийн хуулийг яагаад нээлттэй хэлэлцэж болохгүй байна вэ гэдэгт чиглэв. Хэвлэл мэдээлэл ч нээлттэй хэлэлцэх ёстой гэх уриалга гаргаад байгаа юм. Энэ санааг УИХ-ын гишүүн Н.Батбаярын хийсэн мэдээлэл улам батжуулж өгөв.
 
 Эрхэм гишүүн хаалттай хаалганы цаана юу болсныг олон нийтэд ил болгох тухай санал гаргасан нь иргэдээс дэмжлэг авлаа. Н.Батбаяр гишүүн ярихдаа “Өршөөлийн хууль бол монголчуудын анхаарлын төвд байгаа асуудал. Нийгэм хоёр хуваагдчихсан байна. Энэ сайн зүйл биш ээ. Нэгдмэл байх ёстой. Төр нийгмээ хагалах үйлдлийг төр өөрөө гаргаж байгаа нь буруу. Бушуу туулай борвиндоо баастай гэгчээр алдаагаа засах гэж байгаа бол сайн хэрэг. Танай нам гаргасан, манайх гаргаагүй гэж талцаж байна. Ингэж болохгүй ээ. Төслийг хэлэлцэхдээ дандаа хаалттай хуралдсан. Хүмүүс цаана нэг юм яриад, энд өөр зүйл яриад сууж байна. Тиймээс би нэг горимын санал тавьмаар байна. Өршөөлийн хуулийг одоо нээлттэй горимоор хэлэлцье. Тухайн үед юу болсон, хэн юу ярьсан мэдээллийг иргэдэд ил болгоё. Ингэснээр иргэд хэн нь хэн болохыг мэднэ. Хар цагаан мэдээллээ гарга. Олон нийт шүүг. Юуг нь нуугаад байгаа юм” гэсэн билээ. Ирэх мягмар гарагт уг асуудлыг нээлттэй хэлэлцэнэ гэх хүлээлт нийгэмд бий боллоо.
 
Монголын мэдээ
Б.Балжир
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bataa 2015-09-11 18:26:24
    batchimeg ichig ichig.ovoo um bolov uu gesen chini bas neg sandlyn hobby um bn sh te.
    66.58.202.7
    Мэдэгдсэн Хариулах
  • Ahmad 2015-09-11 03:48:36
    Fortuna zuv yarij baina
    180.149.78.28
    Мэдэгдсэн Хариулах
  • өөөө 2015-09-11 03:09:00
    ХЭН ЮУ ХУЦАВ Гэвэл онох байлаа. 76малууд аа ардууд итгэхээ больсоон . 76 малаар туг тахиж улсаа аваръя.
    203.194.116.26
    Мэдэгдсэн Хариулах
  • TAGNUUL 2015-09-11 01:37:35
    BATCHIMEGEE ODOO SANALAARAA GISHUUNEESEE TATGALZAAD SHALGUULCHIH. UUR ZUILGUI. PAGAMJAV ULSIIN NUUTSTAI HARITSAAGUI BAIHAA HARIN TA L HARITSAJ BAISAN, BAISAAR C...
    202.21.106.145
    Мэдэгдсэн Хариулах
  • sjsakjks 2015-09-11 01:27:02
    Fortuna ok.
    202.131.235.74
    Мэдэгдсэн Хариулах