Иргэдийн халаасыг хоослох цэвэрхэн арга
Сүүлийн үед эрх баригчдын гаргаж байгаа шийдвэр болгон ядарсан ард иргэдийнхээ халаасанд байгаа цөөн хэдэн төгрөгийг авахад чиглэж байна уу гэлтэй байна. Хамгийн наад захын жишээ нийтийн тээврийн шинэчлэл. Шинэчлэхийг буруу гэсэнгүй. Зөв. Цахим төлбөрийн системд шилжсэнээр тасалбар хураагч, жолооч хоёр нийлж мөнгө “иддэг” байсан заваан явдал эцэс болж байгаа. Иргэд ч бэлэн мөнгө авч явахгүй, картаа уншуулаад л гүйцээ. Ёстой амар. Гэхдээ сайн зүйлийн хажуугаар саар муу зүйл ч бас байна. Нийтийн тээврийнхэн сэлгэн суулт үнэгүй байна. Тийм болохоор автобуснаас буухдаа картаа уншуулаад, дараагийн унаандаа 30 минутын дотор суучихад л хангалттай гэж байсан. Энэ мэтээр сэнхрүүлж, ард түмний бухимдлыг бага сага дарж байгаад автобусны чиглэлээ өөрчлөөд, богино эргэлттэй болгочихсон.
 
Түүнийхээ дараа сэлгэн суулт үнэтэй байхгүй бол нийтийн тээвэр хохироод балрах нь. Тийм болохоор эрхэм иргэд минь мөнгөө төлөөд л явахаас биш яах билээ гээд л хүчиндчихэж байгаа юм. Одоо 21 дүгээр хороолол, Ханын материал хавиас 100 айл, Сансар чиглэл рүү явдаг хүмүүс шууд явах унаагүй, өдөртөө л 2-3 мянган төгрөг автобусанд зарлагадаж байна. Энэ бол ердөө л наад захын жишээ. Улаанбаатарын иргэдийн 30-40, магадгүй түүнээс ч их хувь нь хоёр дамжиж байна шүү дээ.
 
Нэгэнт л сэлгэн суултаа үнэгүй байлгаж чадахгүй хоёр дамжиж байгаа иргэдийн асуудлыг шийдээд, шинэ чиглэлүүд нэмчих хэрэгтэй биз дээ. Ер нь бол автобусны богино эргэлт гэдэг иргэдийн халаасыг цэвэрхэн ухаж байгаа арга гэхээс өөрөөр харагдахгүй байна.
 
Түүнээс гадна Өршөөлийн хууль батлагдсантай холбоотойгоор 81 мянган жолоочийн жолоо барих эрхийг сэргээж байгаа. Гэтэл энэ үеэр л нэг хачирхалтай хууль батлагдсаныг хүмүүс мэдлээ. Учир юу гэвээс захиргааны хариуцлага тооцуулж, эрхээ хасуулсан жолооч нарын жолооны үнэмлэхийг архивт хадгалдаг болсон гэнэ ээ. Өнөөх захиргааны хариуцлага тооцсон материалтай нь хавсаргаж хадгалж байгаа гэх. Энэ хууль нь өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн байгаа юм. Гэтэл энэ талаар хүмүүс бараг мэдэхгүй байна. Бас л ард түмний халаасыг цэвэрхэн “ухах” арга.
 
Тэгээд одоо олон мянган жолооч эрхээ сэргээлгэхдээ жолооны үнэмлэхээ шинээр авч, 12500 төгрөг тушаах болчихоод байна.
81 мянган жолоочийн тал нь шинээр үнэмлэх авлаа гэж бодоход л 500 сая төгрөг иргэдийн халааснаас чимээгүй гарчихаж байна. Үгүй мөн сайхан арга шүү. Нэгэнт эрхээ хасуулсан жолооч нар юу ч гэх билээ. Мөнгөө төлөөд л үнэмлэхээ шинээр захиалуулж авна. Улстөрчид энэ мэт заалт хуулинд орж байгааг мэдсэн л байлгүй.
 
Тэгсэн атлаа нүдээ аниад л баталчихсан хэрэг. Яг үнэндээ жолооны үнэмлэхийг захиргааны хариуцлага тооцсон баримттай хамт архивт хадгалах ямар шаардлага байгаа юм. Тэртээ тэргүй баримт нь байгаа. Эрхийг нь хассан мэдээлэл нь жолоочийнхоо зураг, хөрөгтэй цахим санд орчихож байгаа шүү дээ. Үнэхээр л жолооны үнэмлэхийг хавсаргахгүй бол цагдаа нар мартаад байвал канондсон хувилбарыг хавсаргачихсан ч яадаг юм. Өнөө цагт цахим систем хөгжсөн. Зургийг өнгөтөөр ар, өврөөс нь аваад мэдээллийн сандаа ч хийж болно. Тийм байхад заавал үнэмлэх аваад, архивт хадгална ч гэх шиг. Яаж ингэж ядарсан, амьдрах гэж байгаа иргэдээ шулж, халаас руу нь довтолж чаддаг байна аа. Бүр гаргаж байгаа шийдвэр, баталж байгаа хууль бүхэн нь тийм байна. Ард түмэн гэж цээжээ дэлддэг, эх орон ч гэж “гуагладаг” нөхөд энэ мэт хуулийн заалтыг хүчингүй болгомоор юм.
 
Монголын мэдээ
Н.Пунцагболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Батхүү 2015-09-12 01:26:11
    Автобусанд суух л хэрэгцээ байгаа түүнээс бус карт хүний амьдралд хэрэггүй иймд картаа үнэгүй өгөөд ашигаа өөр зүйлээс авах хэрэгтэй шүү дээ
    112.72.13.129
    Мэдэгдсэн Хариулах
  • tul 2015-09-11 23:32:18
    Mungu oloh arga
    112.72.13.2
    Мэдэгдсэн Хариулах
  • УСК 2015-09-11 07:37:20
    Эсвэл 12500-гаар торгод үнэмлэхийг нь өгчихвөл хэвлэлтийн зардлаа хэмнээд хаа хаанаа хэл амгүй ашигтай байж дээ.
    103.14.36.66
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2015-09-11 06:10:10
    Huuliig sanaachlan oruulj bgaa hvmvvsiin l ard urgedees mongo salgah arga uhaan yumaa daa iim hvmvvs gej daan ch medeegvi tord gargasanii l buruu bna
    103.229.120.175
    Мэдэгдсэн Хариулах
  • үнэн 2015-09-11 05:38:16
    уг нь банк болон бусад газруудын карт үнэ бага байх юма,төсөв нь мөнгөгүй болохоор ардуудаас ингэж мөнгө салгаж улам доройтуулж байна, нэгэнт картгүй болохгүй ...
    182.160.1.220
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-09-11 03:36:30
    autobuz uneheer ih chiregdeltei bna, 30 min-n dotor ajildaa shuud 1 unaagaar ochdog bsan hun 2 damjaad dor hayaj 1-2 tsag zartsuuldag bolood bgaa ni ih hund bna...
    122.201.21.47
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-09-11 03:10:46
    Миний нэг танил МАН-ын гишүүн, тууштай дэмжигч нь юм. Ардчилсан нам юу ч хийсэн муулна, харин автобусны смарт картыг үнэн сэргэлээсээ дэмжиж байна лээ.
    103.14.36.6
    Мэдэгдсэн Хариулах
  • ккк 2015-09-11 02:50:29
    Юмыг дандаа л эсэргүүцэж байдаг. Сонин юм даа.
    27.123.213.245
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2015-09-11 01:48:33
    unen unen. naad balainud chine erh medle ashiglad tseverhen luivar hiij bga yum. ireh jiliin songuiin ch mungu huraj bj medeh l yum.lol tsaashaa.temtseh l hereg...
    112.72.13.199
    Мэдэгдсэн Хариулах