А.Гансүхийг гүтгэсэн нь тогтоогджээ
Цахим ертөнцөд хэн нэгэн нөгөөгөө гүтгэн доромжлох нь хэвийн үзэгдэл болоод байна. Өнгөрөгч оны аравдугаар сарын 23-нд Зам, тээврийн сайд А.Гансүхийг иргэн Л.Даваапил "Самсунг" компанитай Ухаахудаг-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулахдаа албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэж, 3.6 тэрбум төгрөг завшсан гэх утга бүхий мэдээллийг твиттер хуудсаар тараасан.

А.Гансүх энэ тухай цагдаагийн байгууллагад хандсанаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж прокурорт шилжүүлж, прокуророос өнгөрсөн дөрөвдүгээр сард яллах дүгнэлт үйлджээ. Уг хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр саяхан хэлэлцэж Л.Даваапилийг хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг тараасан гэмт хэрэг үйлдсэн буруутай болохыг тогтоожээ.

Зам, тээврийн сайд А.Гансүх дээрх гомдлоор АТГ-т хандаад байсан байна. АТГ-аас уг хэргийг шалгаж, "БНСУ-ын "Самсунг" компанитай Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулахдаа А.Гансүхийг албан тушаал, эрх мэдлээ ашиглаагүй, хөрөнгө мөнгө завшсан гэх үндэслэл тогтоогдоогүй" хэмээн эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан хариуг өгсөн байна.

Б.ЗАЯА
ЗУУНЫ МЭДЭЭ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Голч хүн 2014-06-12 12:25:32
    Хүний нэр төрд халдах явдал арай хэтэрч байгаа шүү. Жиргээчдэд жаахан жудагтай байхыг уриалмаар байна.
  • ARD 2014-06-12 04:47:48
    jonhuugiin utsan huuheldei erguu gansuh chi naad munguu hahuulid avch idej uusan chin unen sh deeee
  • ккк 2014-06-12 02:12:05
    АН-ын талын энэ хүн яав ч Сү.Батболдын хүн байж таарахгүй.
  • зочин 2014-06-12 01:21:21
    СҮ БАТБОЛДЫН ГАР ХӨЛ БОЛСОН ЭНЭ ХООСОН ТОЛГОЙТ ХАРИУГҮЙ ЮМАНД ЭМЗЭГЛЭХ НЬ ТОДОРХОЙ,ЧАДВАР ЧАДАЛГҮЙ ЮМ ЧИНЬ.