Өршөөл, хоригийн  талаар иргэд ингэж хэлж байна
Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хориг хэрэгжих үү. Энэ асуултад хариултыг нь өгөхийн тулд УИХ-ын ээлжит бус чуулганыг УИХ-ын даргын захирамжаар хуралдуулахаар болсон ч Шударга ёс эвслийн бүлгийн санаа санаачилгаар эл хуулийн хэлэлцүүлэг ажлын тав хоногоор хойшлогдоод байгаа билээ. Тэгэхээр эл хуулийн зарим зүйл заалтад тавьсан Ерөнхийлөгчийн хориг тавигдах уу үгүй юу гэдэг ирэх мягмар гарагт шийдэгдэнэ.

Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 7 дугаар зүйлд хэсэгчлэн хориг тавих шийдвэрийг гаргасан. Энэхүү зүйл заалт нь авлига хээл хахууль, албан тушаалын хэрэгтэй, улсын хөрөнгө шамшигдуулсан ял эдэлж байгаа болон одоо шалгагдаж байгаа хэргүүд багтаж байгаа юм. Тэгэхээр ерөнхийлөгчийн хориг бол “авлигачдыг хэзээ ч өршөөж болохгүй” гэсэн түүний үгийн үргэлжлэл юм. Гэтэл улс төрийн намууд өөрсдийн хүмүүсийн эрх ашгийн төлөө ард түмнээр бамбай хийн баталсан учир эл хууль батлагдах үеэсээ эхлэн маргаан дагуулсаар байгаа. Гэхдээ өршөөлийн хуулийн зарим заалтад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ дахь АН болоод МАН-ынхан дэмжинэ гэдгээ илэрхийлсэн.  Мөн улс төрд суудалгүй намууд ч дэмжиж буйгаа мэдэгдсэн юм. Харин Шударга ёс эвслийнхэн л эл асуудлаар байр сууриа илэрхийлээгүй байна. 

Тэгвэл жирийн эргэд эл хууль болоод Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн талаар ямар байр суурьтай байгаа бол. Энэ талаар мэдээлэл хэр байна вэ гэдгийг сонирхлоо.

Иргэн Ц.Оюунбилэг:
-Өршөөлийн хуулийг эсэргүүцэхгүй байна. Хамгийн гол нь уг өршөөлд хамрагдах зүйл заалтууд нь маш тодорхой, өршөөгдөх учиртай хүмүүсээ зөв олсон байх хэрэгтэй. Мөн зарим хүмүүс нийгэмд буруу мэдээлэл өгч, засаршгүй,  аймшигтай хүмүүс олноороо суллагдах нь, охид бүсгүйчүүд ээ анхаараарай гэж зохиомол айдас үүсгэж байна. ҮҮнд шүүмжлэлтэй хандаж байна. Мөн өршөөл даах хүн ч бий, даахгүй хүн ч бий. Даахыг нь олж суллах нь хууль боловсруулж байгаа хүмүүсээс бас хүмүүсээ тодорхойлж байгаа газраас шалтгаалах байх. Нийгэм тэднийг яаж хүлээж авна уу, тэд яг тийм л болно. тиймээс сайхан сэтгэлээр угтаж аваасай гэж бодож байна.

Өршөөл үзүүлэх хуулийн зарим заалтад Ерөнхийлөгч хориг тавьсан гэсэн. Дэмжиж байгаа.  Авлигачид бол хэзээ ч засрахгүй хүмүүс. Учир нь мөнгөний амтанд орсон хүн гарч чаддаггүй биз дээ.  Би түүнтэй адил гэж бодож байна. Тиймээс авлигачид өршөөлийн хуульд хамрагдах ёсгүй. Өршөөлийн хуульд санамсаргүй байдлаар хэрэг үйлдсэн, магадгүй үйлдсэн гэж үзсэн ч өөрөө хийгээгүй байж болзошгүй эмэгтэйчүүд, хүүхдүүд, анх удаагийн хөнгөн ялтай хүмүүсийг л хамруулах нь зүйтэй байх. Бас санаатай ч бай, үгүй ч бай хүний аминд хүрсэн хүнийг өршөөх нь буруу гэсэн бодолтой явдаг даа.

Иргэн /Нэрээ хэлэхийг хүссэнгүй/:
- Өршөөлийн хуулийн зарим зүйл заалтад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг угаасаа дэмжиж байгаа. Нэг хүнд зориулж хууль батлах гэж хүчилж байгаа нь буруу. Шударга ёс гэж байдаг бол авилгачдыг өршөөж болохгүй. Иймээс УИХ-д суугаа эрхмүүд хоригийг хүлээн аваасай гэж бодож байна.
Гэхдээ Өршөөлийн хууль санаачлан баталсан нь цагаа олсон зүйл гэж бодохгүй байна. Үүнийг заавал хэлэлцэн батлах шаардлагагүй байсан гэж боддог. Ер нь улс төрийн захиалга байсан гэдэгтэй би хувьдаа санал нэгддэг.

Иргэн Д.Ууганбаяр:
-Өршөөлийн хуулийг хаалттай хэлэлцсэн ч телевиз, сайтуудаас энэ талын мэдээлэл сайн авч байгаа. Ерөнхийлөгчийн хэсэгчлэн тавьсан хоригийг дэмжиж байгаа.

Иргэн Б.Батбаяр:
-Ер нь Өршөөлийн тухай хуулийг батлах хэрэг байсан юм уу. Цаг үеэ олоогүй байх л гэж би бодож байна. Энэ миний л бодол шүү. Гэхдээ нэгэнт баталчихсан хой яах вэ дээ. Дээр суугаа хүмүүс ард түмнийхээ үгийг сонсох ч бид өнгөрсөн хойно нь мянга хэлээд ямар нэмэр байх вэ. Гэхдээ Ерөнхийлөгийн тавьсан хорийг дэмжих хэрэгтэй. Улсын хөрөнгийг дураараа шамшигдуулдаг хүмүүс өршөөгдөх ёсгүй шүү.

Өршөөлийн хуулийг бүхлээр нь хэрэгжүүлбэл улсад 350 тэрбум төгрөгийн хохирол учрах гэнэ. Мөн авлига албан тушаалын хэргээр 114 хүн шалгагдаж байгаа талаар АТГ-ынхан Хууль зүйн байнгын хорооны хамгийн сүүлийн хуралдаанд дээр танилцуулж байв. Албан тушаалын хэргээр шалгагдаж байгаа хүмүүсийн хоёр нь тус хуралдаанд сууж байгааг хүртэл дурьдаад авсан. Тэгэхээр эл хууль анхнаасаа улс төрийн захиалгаар өргөн баригдаж, батлагдсан болж таарч байна уу. Гэхдээ үүнийг батлах хүн үгүй. Мөн бүрэн үгүйсгэх хэн  ч байхгүй. 
Гол нь энэ Өршөөл үзүүлэх тухай хууль хэдийн батлагдсан бөгөөд хуулиас үүдэлтэй маргаан аль хэлийн дэгдчихээд байгаа юм. Харин одоо ирэх долоо хоногийн ээлжит бус чуулганы хуралдаанаар хэрхэн шийдэгдэх вэ гэдгийг харах л үлдлээ. Юутай ч Өршөөлийн хуулиар 1000-1200 хүн суллагдах тооцоо бий.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Grl  2015-09-12 01:39:48
    Enh bayriin Uhurald d orson heden nuhduudees busad mongolchuud demjeegui shu Erunhiilugchu gemjij baina
    203.194.114.234
    Мэдэгдсэн Хариулах
  • Amar 2015-09-11 17:17:15
    Ami nasaa hamgaalsan, argagui hamgaalalt hiisen bolon Anh udaa sanamsargui hunii ami hohirooson hergiig dahin hynan uzeed yaliin hugatsaa g buuruulah, choloolo...
    172.56.35.169
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2015-09-11 16:23:29
    Bi enhbayar dargig helmegduulsen gej boddog tul huuli batlagdaasai gej bj bn.elbegdorjid heze ch itgej bgagui yahas ch butsahgui hun gej bddog
    150.129.143.180
    Мэдэгдсэн Хариулах