Хууль бусаар их хэмжээний самар нөөцөлсөн байжээ
Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын даргын баталсан урьдчилан сэргийлэх удирдамжтай шалгалтаар Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ви Си” ХХК-ийн хашаанд “Тэнүүн зоргол” хоршоо “Ойн тухай” хууль зөрчин иргэдээс хууль бусаар бэлтгэсэн 50-60 орчим тонн хуш модны самар худалдан авч нөөцөлсөн байжээ.
 
Тус асуудлыг Улсын мөрдөн байцаах газартай хамтарч үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Хуш модны самрыг тухайн оны 10 дугаар сарын 15-наас дараа оны 3 дугаар сарын 10-ны өдрийн хооронд түүж бэлтгэх нь тохиромжтой байдаг аж.
Болц гүйцээгүй түүхий хуш модны самрыг түүж хэрэглэх нь:
1. Бохир ариун цэврийн шаардлага хангаагүй, технологи зөрчиж түүхийгээр түүснээр хүнээс хүнд халдварлах гэдэсний болон шар өвчин гарах, тархах магадлалтай.
2. Намрын хуурайшилтай үед анхаарал болгоомжгүйгээс ой, хээрийн түймэр гаргах.
3. Зохих зөвшөөрөлгүйгээр, хүчээр модыг нь түнших буюу муна хэлбэртэй зүйлээр цохих нь модыг гэмтээх сэргэн ургах чадварыг муудахад хүргэдэг байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-09-11 05:57:38
    Самарыг нь хураагаад тэдгээр хүмүүсийг өнөө шорондоо явуулахгүй юу. Хэрэв тэд нь дээдүүлтэй эсвэл гадаадынхантай холбоотой бол хэд хоноод өршөөлөө үзүүлэх биз
    202.131.228.20
    Мэдэгдсэн Хариулах
  • монгол бүсгүй 2015-09-11 04:58:10
    зарим онд цаг агаарын нөхцлөөс эрт болцтой самарыг түүж болно ш дээ. заавал 10 сарын 15 гэхгүй ой нээгдсэн бол байгалийн хишгийг зохистой ашиглаж яагаад болохгү...
    103.26.194.8
    Мэдэгдсэн Хариулах
  • эээээ 2015-09-11 00:37:29
    ингэж байхаар нэг арга ол. э
    203.194.116.26
    Мэдэгдсэн Хариулах