Тусгаар улсын илэрхийлэл төгрөгийг шарил дээр шатаалгах юм гэж үү
-Нийт хоёр сая гаруй төгрөг хууль бусаар хил давуулжээ-

Монгол Улсын хи­лээр байгалийн төр­цөөрөө чулууг хууль бусаар гаргах зөрчил буу­рах­гүй байгааг бид өмнөх ду­гаар­таа мэдээлсэн билээ. Ха­рин энэ удаад “Хөндөх сэдэв” бу­лан­даа Монгол Улсын мөнгөн тэм­дэгтийн асуудлыг онцолж байна. Тусгаар улсыг илтгэх нэг чухал зүйл бол яах аргагүй мөнгөн тэмдэгт.

Улс бүхэн өөрийн хэл, соёлын онцлогийг илтгэхүйц цаасан болон зоосон мөнгөн тэмдэгтийг ашигладаг. Харин Монгол Улсын хувьд цаасан мөнгийг ашигладаг юм. Харамсалтай нь манай улс мөнгөн тэмдэгтийн тухай хууль тогтоомж байдаггүй юм байна. Монгол Улсын нутаг дэвсгэрт аливаа арилжаа, гүйл­гээг төгрөгөөр хийх тухай жу­рам байдгаас биш мөнгөн тэм­дэгтийг хамгаалахад чиглэсэн тог­тоомж, хууль эрх зүйн орчин бүрдээгүй өнөөдрийг хүрчээ.

Бусад улсын хувьд мөнгөн тэм­дэгтийг хамгаалахад чиглэсэн хатуу бодлого баримталдаг би­лээ. Тухайлбал, Тайланд ул­сын мөнгөн тэмдэгт баттыг  ша­таа­вал шоронд хоригддог юм билээ. Учир нь хааныхаа хөр­гийг мөнгөн тэмдэгт дээ­рээ хэвлэсэн байдаг тул ийнхүү хүндэтгэлтэй ханддаг аж. Мөн Тайланд улс зоосон болон цаасан мөнгөн тэмдэгтийг ашиг­ладаг бөгөөд хаяж үрэг­дүү­лэх буюу шатаавал хуулийн да­гуу хатуу хариуцлага тооц­дог байна.

Тиймээс ч аялал жуулч­лалын орон гэгддэг Тай­ланд гадны жуулчдыг эх орон­доо хөл тавимагц хөтөч, хэл­мэр­чид нь хамгийн түрүүнд мөн­гөн тэмдэгттэй холбоотой дагаж, мөрдөх журмыг танил­цуулдаг юм билээ. Хэрэв гад­ны жуулчид тухайн улсын мөн­гөн тэмдэгтийг хаяж үрэг­дүүлэх, шатаах зэргээр хүндэт­гэл­гүй­гээр ашиглах юм бол аль ч улсын хэн­бугай ч байсан хуулийн дагуу хариуцлага тооцдог. Хамгийн ойрын жишээ бол урд хөрш.

Нэг тэрбум гаруй хүн амтай БНХАУ гэхэд л мөнгөн тэмдэгттэй холбоотой хатуу хуультай. Хэрэв БНХАУ-ын мөн­­гөн тэмдэгтийг шатаа­вал шууд цаазаар авах ял оноо­дог. Тиймээс ч тус улсын мөн­гөн тэмдэгтийг хэнд ч ша­­таах эрх байхгүй. Гэтэл Хята­дын уламж­лалын дагуу талий­гаа­чийг нутаглуулахдаа мөнгөн тэм­дэгт шатаадаг аж. Харин хуу­лиараа үүнийг хоригложээ. Мөн­гөн тэмдэгтийн оронд цаас шатааж байхаар хуульчилсан байдаг юм байна.

Гэтэл мөнгөн тэмдэгттэй холбоотой ямар нэгэн хууль, журам байдаггүй эргүүлээд хариуцлага тооцох эрх зүйн орчин бүрдээгүй орон бол Монгол. Хятадууд эртнээс нааш уламжилж ирсэн зан үйлээ ёсоор гүйцэтгэхийг эрмэлздэг аж. Тиймээс ч Монгол Ул­сын бага нэгжийн мөнгөн тэмдэг­тийг их хэмжээгээр хил да­вуулан оршуулгын ёслолд ашиг­лах болжээ.

Энэ тухай албаны эх сурвалж  мэдээлэхдээ “Сүүлийн жилүүдэд урд хөрш рүү мөнгөн тэмдэгтийг их хэмжээгээр гаргах болсон. Учир нь Хятад уламжлалын дагуу талийгаачийг оршуулахдаа цаа­сан мөнгө шатаадаг. Харин тус улсын хуулийн дагуу мөнгөн тэмдэгтийг шатаасан то­хиолдолд шууд цаазаар авах ял оноодог юм байна.

Тиймээс ч хоёр орны иргэдээс бүрдсэн хууль бус наймаа эрхэлдэг бүлэг­лэл 1, 5, 20, 50, 100-тын дэвсгэртийг их хэмжээгээр хил давуулах болсон. Зөвхөн 2013-2014 оны хооронд гэхэд гурван удаагийн зөрчлийг илрүүлсэн. Нийтдээ хоёр сая гаруй төгрөгийг урд хөрш рүү гаргасан байдаг.

Бидний хувьд төгрөгийг хурааж улсын ор­лого болгохоос цаашгүй. Мон­гол Улсын хувьд мөнгөн тэм­дэгттэй холбоотой хууль тогтоомж байдаггүй уч­раас хууль бус наймаачдад төгрө­гөө хураалгасан ч ямар ч хохи­ролгүй. Тэд дахиад л хууль бус за­маар олж аваад урд хөрш рүү гаргахаар завддаг” гэлээ.

Энэ бүхнээс харахад зөвхөн хүн оршуулахын тулд Монгол Улсын маань бага нэгжийн мөнгөн тэмдэгтийг шатаадаг байх нь. Номхон тэмээ ноолоход амар гэгчээр төгрөгийг нь шатаасан ч тэр, хаяж үрэгдүүлсэн ч тэр ямар нэгэн хариуцлага тооцдоггүй болохоор нь шуудай, шуудайгаар нь шарил дээр шатааж байна.

Үндэсний үзэл ба мөнгөн тэмдэгт

Үндэсний үзэл ярьж, цээжээ дэлдэгсэд гол нуурууд, газар нутгаа хайрлан хамгаалагсад Монгол Улсын мөнгөн тэм­дэгт төгрөгийн талаар өнөөд­рийг хүртэл нэг ч үг амнаасаа уна­гасангүй. Тэд энэ тухай сонсоогүй биш сонссон л байж таарна. Гэвч төгрөгийн “эрх ашгийн” төлөө хэн нэг­нийг шантаажилж, мөнгө сал­гах боломж нь хомс юм.

Тий­мээс ч өөрт ашиггүй зүй­лийн төлөө хэн нэгэн, аль нэ­гэн иргэний хөдөлгөөний бай­гууллагын төлөөлөл ганц үг ган хийсэнгүй. Уг нь улс орноо хайрлан хамгаалдаг, Монголоо гэ­сэн сэтгэл зүрхтэй хэн бү­хэн энэ асуудалд анхаарлаа хан­дуулах ёстой. Учир нь үе үеийн мөнгөн дэвсгэрт дээр та бидний хайрлан, хүндэлдэг хүмүүсийн хөрөг байдаг.

Төг­рөгийн түүхийг сөхвөл  Монгол ар­дын Засгийн газраас 1925 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр мөнгөний шинэчлэл хийх ту­хай түүхэн тогтоол гаргасан бай­даг аж. Уг тогтоолд мөн­гөн тэмдэгтийг гүйлгээнд гар­гах онц эрхийг Монголын худал­даа, аж үйлдвэрийн банкинд олгох, банкны тэмдэгт цаас нь мөнгөний нэгж болох төг­рөгөөр 1, 2, 5, 10, 25, 50, 100-тийн дэвсгэрээр гаргах, мөнгөн тэм­дэгт бүрэн баталгаатай байвал зохино хэмээн заажээ.

1925 онд гаргасан зоосон мөнгөний 10, 15, 20, 50-тын зоос, 1937 онд 10, 15, 20-тын зоосыг цэвэр цагаан мөнгөөр цутгаж гүйлгээнд гаргасан байна. 1959 онд хөнгөн цагаанаар 1, 2, 5-тыг голдоо нүх­тэй зоос гаргажээ. Харин 1970 онд гаргасан зоосон мөнгө юм уу энэ хэлбэр хэмжээгээр түү­нээс хойш үйлдвэрлэсэн зоо­сон мөнгөнүүд гүйлгээнд хэрэг­лэгдэж, 1970 оноос өм­нө үйлдвэрлэж гаргасан зоо­суудыг гүйлгээнээс хасагджээ. 

1970 оноос хойш нэг төгрөгийн зоосон мөнгийг Маркс, Сүх­баатарын хөрөг, Соёмбо, Сан­сарын бэлгэ тэмдэг зэ­рэг най­ман  төрлийн зураг дүрстэй­гээр хэвлэж гаргасан байна. БНМАУ-ыг тунхагласны 50 жи­лийн ойгоор нэг төгрөгийн  цагаан өнгөтэй зоосон мөнгө, Улсын банк байгуулагдсаны 50 жилийн ойгоор 10 төгрөгийн зоосон мөнгө цөөн тоогоор үйлдвэрлэн гаргаж байжээ.

Монголбанк дэлхийн улс ор­нуудын жишгийг харгалзан зоо­сон мөнгөнөөс гадна 20, 50, 100, 200 төгрөгийн зоосон төг­рөг үйлдвэрлүүлэн 1996 онд гүйлгээнд гаргасан. 200 төг­рөгийн  зоос нь Засгийн газ­рын ордны зурагтай, 100 төг­рөгийн зоос нь Жанрайсэг сүмийн, 20, 50 төгрөгний зоос нь дэвсгэртийн үнийн дүнгээр чимэглэсэн зурагтай гүйлгээнд гарсан байдаг аж.  Өнгөрсөн 2001 онд Ардын хувьсгалын 81 жилийн ойд зориулан 500 төгрөг болон Сүхбаатарын хөрөгтэй зоосыг гүйлгээнд нэмж гаргасан байна.

Монгол Улсын төгрөг ийм түүхтэй. Та бидний түүхийг нь сонсч, бахархан хайрлаж өссөн Сүх жанжны дүрс бүхий цаасан мөнгийг Хятадууд зүгээр л оршуулгын ёслолд ашиглаж, шатааж сүйтгэж байна. Бид Чингисийн Монгол хэмээн цээ­жээ дэлддэг. Тэгвэл хий хоосон дэл­дэхийн оронд тусгаар улсын илэрхийлэл болсон мөнгөн тэм­дэгтийг хамгаалахад чиг­лэсэн хууль эрх зүйн орчинг боловс­ронгуй болгож, хууль зөрчигчдөд хариуцлага тооцдог болъё.

Өнөөдөр Сүхбаатарын хөрөг бүхий төгрөгийг шатааж байна. Маргааш Чингис хааны хөрөгтэй мөнгөн тэмдэгтийг маань шатааж, өөр ямар нэ­гэн зорилгоор ашиглахыг үгүйс­гэхгүй. Үндэсний үзэл төг­рөгийг тойрох учиргүй. Эх орон, Монгол Улс гэх ойлголтод зөвхөн уул, ус, ургамал, амьтан хамаарахгүй.

Чиний дэргэд зогсч байгаа монгол хүн, хэтэвчинд нь байгаа Монгол Улсын мөнгөн тэмдэгт ч энэ ойлголтод багтана. Хамгийн ха­рамсалтай нь хууль бус бизнест хоёр улсын иргэдээс бүрд­сэн бү­лэглэл оролцож байгааг албаны хүмүүс хэлж байна. Өөрөөр хэлбэл, төгрөг, үнэт эрдэнийн чулуу, монгол охид, хөвгүүд, өвс, ургамал, ан амьтан, малын гаралтай түүхий эд, уул уурхайн баялгийг монголчууд өөрс­дөө харьд худалдаж байгаа нь хатуу боловч үнэн.

Монгол хүн Монголынхоо баялгийг хууль бусаар хил давуулж, бэ­лэг дурсгалын эд зүйлд ашиг­лах нэрийдлээр улсынхаа мөн­гөн тэмдэгтийг гадныханд арил­жиж байгаа нь ч үнэн. Үүнийг үндэсний үзэл, эх оронч сэт­гэлгээ гэдэг юм бол үүн шиг хэрэггүй зүйл бидэнд алга.
Монголын мэдээ
Х.Өнөржаргал
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ука 2014-06-12 05:50:14
    Төгрөг гэдг чинь хятадын Юан ханзын монгол орчуулга юм билээ. Юан гэдг ханз бол Төгрөг дугуй зоос гэсэн утгатай юм билээ. Тиймээс Хятад Солонгос Ёпоон Монгол бүгд мөнгөн тэмдэгтээ Юан гж нэрэлсэн гж болно
  • Зочин 2014-06-12 04:43:18
    Мөнгө шатаах нь тэдний ёс заншил бишээ. Оршуулга үйлдэхдээ цаас л шатаадаг байсан шүү дээ. Манайхыг доромжилж байгаа юм.
  • irgen 2014-06-12 01:03:52
    Unuudur Gamshig bolon Zoljargal hoyoriin achaar Mongold tugruguus ih zuil baihgui bolchood baina daa.