Сурагчид хуучин картынхаа хөнгөлөлтийг эдэлж чадахгүй байгаадаа бухимдаж байна
Монголын сурагчийн холбооноос нийтийн тээврийн шинэчлэлтэй холбоотойгоор сурагчдын хуучин картыг сурагчид дахин ашиглаж чадахгүй болж байгаа нь тэдний эрхийг зөрчиж байна хэмээн үзэж байна.

Тодруулбал, Монголын сурагчийн холбоо, Нийслэлийн боловсролын газар хамтран өнгөрсөн хоёрдугаар сард “Нийслэлийн сурагчийн үнэмлэхийг” 192 мянган ширхэг хэвлэн сурагчдад тараасан. Энэхүү сурагчийн цахим үнэмлэх нь нийтийн тээврээр хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх, чээж зураг үнэ төлбөргүй авхуулах, интернетийн 8000 төгрөгийн эрх эдлэх , 20 мянган төгрөгийн онлайн сургалтад хамрагдах зэрэг нийт 40 төрлийн хөнгөлөлт урамшууллыг эдлэх эрхтэйг байсан . Гэтэл сурагчид энэхүү сурагчийн үнэмлэхээ огт ашиглаж чадахгүй, өөрөөр хэлбэл тэрхүү 40 гаруй төрлийн хөнгөлөлт, урамшууллаа эдэлж чадахгүйд хүрээд байна.Тэдний эрэлт хэрэгцээнд тулгуурлагдсан гэх тэрхүү сурагчийн үнэмлэх ийн ашиглагдахгүй байгаа нь автобусны шинэ смарт карт гарсантай холбоотой. Учир нь нийтийн тээврийн шинэчлэлээр уг картыг бус харин шинээр гаргасан ухаалаг смарт картыг ашиглах ёстой болж байгаа юм.

Иймээс энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх гэж байгаа талаар Улаанбаатар смарт карт компаниас тодруулахад “нийтийн тээврийн шинэчлэл аль хэдийн яригдаж эхэлсэн зүйл. Гэтэл сурагчийн холбооноос энэ асуудлыг тавьсан. Энэ хоёр систем хоорондоо огт өөр. Тиймээс автобусанд уншуулах боломжгүй” гэв. Тэгэхээр энэхүү “Нийслэлийн сурагчийн үнэмлэх” нь юунд ч ашиглагдахгүй байгаа төдийгүй “хий хоосон” карт болон хувирч байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.