Зүсэм талх, аяга цайгаа тансаглагчдаас харамламаар байна
Уг нь монголчууд зүсэм талх аяга цайгаа бусдаас харамлаад байдаггүй л дээ. Гэхдээ энэ удаа харамламаар байна. Яагаад гэвэл татвар төлөгч бид бүгдийн мөнгөөр төрийн албан тушаалтнууд эрээ цээргүй тансаглаад байгаа болохоор тэр.

Жил жилийн наадам дөхөхөд “Наадмын төсөв” ярьж баахан ажлаа алдана. Тэгж тэгж өөрсдөдөө ашигтай төсөв баталдаг нь нууц биш. Энэ жил ч мөн адил нөгөө л үрэлгэн төсвөө баталж орхилоо.

Ханш нээхтэй зэрэгцэн зам засварын ажил эхэлдэг байтал энэ жил таг, чиг байсаар тавдугаар сарын дундуураас эхэлмэр аядсан. Ингэхдээ дургүйд хүчгүй гэгчээр ам л ангайвал “Мөнгө байхгүй, мөнгөгүй” гэж байсан ч наадмын төсөв батлах болохоор 2.2 тэрбум төгрөгийг халааснаасаа гаргаад ирж буй мэт л төвөггүй шийдчихсэн.

Тэрхүү төсвийнхөө задаргааг
1.Үндэсний бөхийн барилдааны зардалд 88.1
2.Хурдан морины уралдааны зардалд 213.4
3.Сур харвааны зардалд 69.5
4.Шагайн харвааны зардалд 31.1
5.Урлаг соёл, хүндэт­гэлийн арга хэмжээний зардалд 851.8
6.Төрийн ёслол хүндэт­гэлийн арга хэмжээний зардалд 95
7.Хэв журам хагаалах арга хэм жээний зардалд 142.5
8.Тохижилт засвар, худалдаа үйлчилгээний зардалд 484.9
9.Урилга, хөтөлбөр, бусад зүйлийг хэвлүүлэх зардалд 34.6
10.Бусад арга хэмжээний зардалд 190 сая төгрөг гэж “хөөрхөн” хуваарилж орхиж.

Эндээс харахад “Нээрээ л сур гэхэд халх харваа, буриад сур, эрэгтэй эмэгтэй, хүүхэд, морьд гэхэд их нас, шүдлэн, хязаанлан,соёолон, азарга, даага, бөх гэхэд цол хүртсэн, шөвгийн 8,16-д үлдсэн, шагайн эрэгтэй, эмэгтэй гээд төрөл жанр бүрт нь шагнал олгодог шүү дээ” гэж харагдах ч арай л задарсан их зардлыг эдийн засгийн хямралын үед гаргаж байна.

Монгол наадмын төсвийн тухай яриа зөвхөн Монголдоо л яригдаж байгаа биш бололтой. Урд хөршөөс ирсэн нэгэн өвөрмонгол иргэн ”Ар монгул яадуу яадуу гэсэн ходлаа ш дөө. Ийхээ мөнгутэй. Их юм хийжа олоон орунд наймаалдаг мануусыг бөсөө чингал, бөсөө чингал гийд бийхад танай монгул яасаан баяан айн” гэхэд нь “Манай монгол баяан баян” гэхээс өөр үг олдоогүй юм.



Наадмын гурав хоногт үрэх 2.2 тэрбум төгрөг, тэр дотроос УИХ, Засгийн газар, Яам агентлагуудынхны идэх хуушуурын үнэнд төсөвлөгдсөн 10 сая төгрөгийн тухай яриа намжаагүй байхад Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 18 хүн Куба, Бразил улсад 10 хоног зорчиж тус улсуудын хурлын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлах гэнэ.

Дэлхийн хөл бөмбөгийн тэмцээнийг давхцуулан явж буй эдгээр нөхдийн зардлыг НИТХ-ын гадаад харилцааны зардлаас гаргахыг үүрэгдэн, Д.Баттулга дарга гарын үсгээ мутарласан байв.
Хүн төрөлхтөн тэр чигээрээ Сан Паула, Рио де Жанейро хотуудад болж буй дэлхийн номер нэг спортыг сонирхож байхад манай 18 Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлтийн төлөө тэнд ажиллаж байх юм гэнэ. Үнэн бол сайхан л юм. Гэхдээ Наадмын төсөв, дээр багаар бодоход эдгээр 18 хүний зардал болох 65 сая төгрөгийг нэмэхэд 30 хэмийн халуунд даралт ихсэж цус харвачих нь холгүй нь.

Техник технологийн эрин зуунд заавал ийш тийш зорчихын хэрэг юун гэж хардах сэтгэл өөрийн эрхгүй төрж байна. Тийм болохоор эдийн засгийн хямрал, төсвийн хөрөнгийн хэмнэлтийг үл огоорсон энэ нөхдүүдээс зүсэм талх, аяга цайгаа харамламаар байна. Яагаад гэвэл би татвар бүрдүүлэгч нэгэн эс.
Өглөөний сонин
С.Туул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mmm 2014-06-12 06:37:08
    naad shiidveree tsutslaachee arai dendej bn ta nar am ajil zorson
  • зочин 2014-06-12 03:46:36
    Батулга дарга аа, наад шийдвэрээ цуцал.
  • otgonbayar 2014-06-12 03:16:39
    ene Amarsanaa gej nuhur yu vee. brazil yavj hul bumbug uzeh nuu dee. ded saidiin ajlaa ch hiij chadahgui baij gadaad zugaalsan nusan buu l yavah yum
  • Арай дэндүү тансаг байнаа больё л доо 2014-06-12 02:11:36
    Дээр дундгүй идэх уух авах завшихын дон туссан энэ засаглал үнэхээр өмхийрчихжээ. Эдийн засаг хүндэрч эмзэг бүлгийн иргэд маань тал талха ч авч идэж чадахгүй өдөр хоног өнгөрөөж тэсгэл алдан горьдон хүлээж суугааг дээдсүүд ердөө мэддэгүй нь гайхалтай. Ард
  • MAH 2014-06-12 01:22:37
    MAH garuud sanaachilsan ajil urgeljilj bn. Batbayar, Ganbayar, po Ganbaa, Amarbayasgalan geed hul bumbug geed Italy, Angli, Francaar teneed l baisandaa.
  • ganaa 2014-06-12 01:09:35
    AN ugaasa yamarch bolovsrolgui humuus shde,
  • сүрэн 2014-06-12 00:55:18
    За ингээд л АН нэр хүндээ шууд унагах юмаа. Дэмжээд ч хэрэг алга. Ард түмний амьдрал ийм муу байхад ингэж тансаглана гэж байх уу.