ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяаг огцруулах ажил эхэллээ
Түүний томилсон П.Бат-Эрдэнэ өдгөө МТЗ-ын орлогч даргын албыг хашиж байгаа

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат­заяаг огцруулахаар болсон тухай намын нөхөд нь ярьж байх юм. Учир нь сүүлийн үед тус яамтай холбоотой таагүй мэдээллүүд хэвлэлийн хуудаснаас салахаа байсан. Үүнийг нь ч АН-ын нөхөд болон Ерөнхий сайд Н.Алтанхуяг ч батлаад өгсөн билээ.

Тодруулбал Ерөнхий сайд Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяаг “Ажлаа хийж чадах­гүй бол чаддагт нь өг” гэсэн ширүүхэн үг хэлснийг хүн бол­гон мэдэж байгаа. Хамгийн гол нь түүнийг аж­лаас чөлөөлөх хэд хэдэн то­дор­хой шалтгаанууд байсан учраас тийн хэлсэн хэрэг.

Тиймээс ч Алтангадас фрак­цынханд түүний хийсэн олон алдаанууд өгөөш болж огц­руулахад нь ихээхэн хувь нэмэр болж буй аж.

Тухайлбал хамгийн ойрын бодит жишээ гэхэд л Улаанбаатар төмөр за­мын депогийн хашаанд хэв­тэж буй төмрийн сэг гэж нэрлэгдээд байгаа БНХАУ-аас худалдаж авсан 60 сая ам. долларын өртөгтэй вагон зүтгүүр. Энэ нь өдгөө Монгол Улсад ашиглагдах боломжгүй гэсэн дүгнэлтийг холбогдох албаны хүмүүс нь гаргаснаас болж нэг хэсэгтээ л дуулиан тарьж байсан.

Өөрөөр хэлбэл 2008 онд төрийн өмчит “Монголын төмөр зам” хэмээх ком­пани байгуулагдаж бай­сан. Гэтэл өдгөө тус компани үр ашиггүй зардал гаргаж улсад их хэмжээний хохирол учруулсан гэсэн үг.

Тодруулбал тус төрийн өмчит компанийн ТУЗ-ийн даргаар одоогийн Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа томилогдож бай­сан юм. Тэрбээр Хятадын “China CNP Corporation limited” корпорациас 60 сая ам.долларын үнэтэй зүтгүүрүүдийг худалдан авч УБТЗ-д өгсөн аж.

Гэтэл тус улсад үйлдвэр­лэсэн “Дунфан СКД 4В” гол замын зүтгүүрийг УБТЗ-ынхан ашиглахгүй гэсэн шийдвэр гаргаж ийнхүү үхмэл хөрөнгө болон үлдээд байгаа нь түүнийг Төрийн нарийн хэмээх зөөлөн сууд­лаа алдахад хүргэсэн гол шалтгаан гэж зарим нэг эх баригчид үзэж буй аж. Энэ зүтгүүр болон “Шинэ төмөр зам” төслийн ажлын талаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ч чуулганы танхимд ил хэлж олон хүний анхаарлыг Б.Батзаяа дээр төвлөрүүлж байсан.
Бас нэгэн хачирхалтай баримт гэвэл Б.Батзаяагийн бас нэг давхар дээл нь МТЗ-ын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гэх албан тушаал.

Тэрбээр МҮАН-ын дарга М.Энхсайханыг МТЗ-ын даргаар томилогдон ажил­лаж байх үед хор найруулан ажлаас нь чөлөөлүүлж түүний оронд өөрийн гарын хүн гэгдэх 80-иад оны залуу П.Бат-Эрдэнэ гэгчийг даргаар томилуулан, МТЗ-д хийгдэж байсан их хэмжээний мөнгөн дүнтэй бүхий л тендерийг ямар ч саадгүйгээр өөрсдийн компаниуддаа авч байсан аж.

Бүр тодруулбал Б.Бат­заяа П.Бат-Эрдэнийг МТЗ-ын гүйцэтгэх захирлаар томилон ажиллуулахдаа нийт­­дээ 510 сая ам.долларыг гэрээг хийлгүүлэн гарын үсэг зурсан гэх баримт өдгөө нотлох баримт болон үлдсэн байна.

Гарын үсэг зурсан гэрээг задалж үзүүлбэл 1.Таван толгойт Гашуун сухайтын төсөлд 487 сая ам. доллар, 2.1800 километрийн зураг төсөл хийхэд 11.8 сая ам.доллар, 3.Хуулийн үйл­чилгээнд 4.5 сая ам. доллар, 4.Эдийн засгийн зөвлөх үйлчилгээнд одоогоор 1.9 сая ам. доллар / сар бүр төлөх хугацаа нь хэзээ дуусах нь тодрхой бус/ 5. Хяналтын зөвлөх үйлчилгээнд 5.5 сая ам.долларын гэрээнүүдэд нийт 510 сая ам.долларын гарын үсэг зурсан гэсэн үг.

Эндээс нэг зүйлийг ажиглахад шинэчилсэн Зас­гийн газраас хамгийн их мөнгө зарцуулсан албан тушаалтан П.Бат-Эрдэнэ болоод байна. Хэл амтай орж ирсэн Чингис бондын1.5 тэрбум ам.долларын хажууд юу ч биш болоод байгаа нь гайхалтай.

Бас нэг сонирхолтой зүйл нь Б.Батзаяагийн шууд удирдлаган дор ажил­ладаг тус яамны Төмөр замын хэлтсийн дарга В.Артур энэ гэрээнд бас л нөлөөлөх хэмжээний хүн байсан атлаа байдал гэнэт эвгүй болонгуут өнгөрсөн гуравдугаар сараас эхэлж яаман дээрээ огт үзэгдэхээ больж ажлаа хийхгүй байгаа аж.

Мөн бидний сайн мэдэх Эрүүл мэндийн яамны сайд Н.Удвалын хүү Май­зориг гэх залуу МТЗ-аас зар­ласан хуулийн зөвлөх үйл­чилгээний тендерт “Эм Ди Эс Энд” гэх өөрийн үүсгэн бай­гуулсан компаниараа орж ялалт байгуулж бай­жээ.

Мэдээж эл тендерийг П.Бат-Эрдэнийг МТЗ-ын даргын албыг хашиж байхад нь авч байсан гэсэн үг. Тухайн үед Майзориг АНУ-ын “Сидлей Аустин” гэх хуулийн компанитай хамтарч хуулийн зөвлөх үйл­чилгээний хөлсөнд сарын 180 мянган ам.долларын үйлчилгээг үзүүлж байсан юм билээ.
Гэтэл гэнэт П.Бат-Эрдэнийг ажлаа өгсний да­раа түүнийг ЗТЯ-ны шийд­вэрээр зөвлөх үйлчил­гээнээс зай­луулан гаргасан.

Сайд ээжтэй, албан ёсоор тендерт ялсан энэ залуу хэнтэй ч яриад биеэ хамгаалаах чадвартай мөрт­лөө өнөөг хүртэл чи­мээгүй байгаа нь цаанаа маш учир битүүлэг асуудлын эзэн болж байна гэж хэлж болохоор байгаа юм.

Энэ бүхний эцэст олон сая ам. долларын гэрээнд гарын үсэг зурсан П.Бат-Эрдэнэ яагаад гэнэт даргын суудлаасаа чимээгүйхэн ог­цорч өдгөө МТЗ-ын орлогч даргын албан тушаалыг чимээгүйхэн шиг хашиж яваа нь олон хүний сонир­холыг улам ихээр татах боллоо.

Юутай ч Төрийн на­рийн бичгийн дарга Б.Батзаяагийн хамсаат­нуудын хийсэн дээрх үйлд­лүүд Алтангадас фракцийнх­ны хорхойтой араанд зууг­дан огцруулах ажлыг улам хурдан эрчимжүүлэх бололтой.

Үргэлжлэл бий...
Өглөөний сонин
Р.Саруул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Майзориг хуульчийг шалгуул 2014-06-30 09:37:36
    Удвалын хүү гэх Майзориг шинэ төмөр замын тендерийг ямар байдлаар яаж авсан гэдгийг нарийн шалгах хэрэгтэй. Майзоригтой өмнө нь хамт ажиллаж байсан найз нь тухайн үед тендерийн хорооны даргаар нь ажиллаж байсан байх жишээтэй.
  • Zochin 2014-06-12 15:52:26
    Huuliin daguu shalgaj hohirllig baragduulj hariutslaga huleelgeh ni huuli hyanaltiin baiguullaguudiin uureg shuu.
  • иргэн 2014-06-12 03:54:50
    энэ батзаяа бие хамгаалагч байснаа бодвол их өндөр явж байна шүү. удахгуй унах байхдаа. бүр сайн унаасай. энэ улс орноо боддоггүй бүх идэж уудаг хүмүүс бүгд цааш харах болтугай гэж ерөөе.
  • Zochin 2014-06-12 03:44:51
    Ajilaasn halaad ongoroh bish shalgah heregtei .odoo ene zaluuchuud ulsiin ajil hiij eh oron ni tuluu gesen setgel GUI Amin huvi a bodson humuus
  • huu 2014-06-12 03:26:31
    hudlaa sensaatsia bolioch ee, ubtz yaagaad mongoliin zam teevriin yaamnaas tom tolgoi gargaad zutguur ashiglahgui geed bgaan? ubtz-iin nemelt horongo oruulaltuudaar oor yumnuud zondoohiij bolohbsiin sh dee, tomor zamd heregjeegui olon tosol bgaa sh de
  • 1221 2014-06-12 02:12:59
    энэ хариуцлагагүй үйлдлүүдийг жинхэнэ шударгаар идсэн уусныг нь баримттайгаар, мөн тэр Энхсайхан, Удвалийг хүүтэйгий нь хамт ард түмний нэрийн өмнөөс муу сайн луйварчдыг хатуу цээрлүүлж шүүх хэрэгтэйгээс гадна өмч хөрөнгийг хураан авч улс эх орныг өргүй б
  • zocin 2014-06-12 02:12:26
    энэ хариуцлагагүй үйлдлүүдийг жинхэнэ шударгаар идсэн уусныг нь баримттайгаар, мөн тэр Энхсайхан, Удвалийг хүүтэйгий нь хамт ард түмний нэрийн өмнөөс муу сайн луйварчдыг хатуу цээрлүүлж шүүх хэрэгтэйгээс гадна өмч хөрөнгийг хураан авч улс эх орныг өргүй б
  • bat 2014-06-12 01:31:47
    энэ Батзаяа гэж хэн юм бэ? Баттулгын бууны нохой гар хөл болсон нөхөр, Энэ нөхөрийг огцоруулаад шалгах хэрэгтэй, 60 000 000 доллор буюу 109 000 000 000 тэрбум төгрөг энэ юу болж бна аа,Ерөнхий сайд Алтанхуяг зоригтой өөрчлөлт хийх хэрэгтэй
  • Zochin  2014-06-12 00:46:59
    Zuvhun ogtsoruulaad asuudal shiidegdehgui bhaa hej naidaj bna
  • 1234 2014-06-12 00:46:16
    ene neg zugeer l bie hamgaalagch zaluu munch ih samarch bna daa