Төрийн байгууллагуудад Улсын үзлэг эхэлжээ
​Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг энэ сарын 7-ны өдрөөс эхэлжээ.

Одоогийн байдлаар Архангай, Увс, Баянхонгор, Хөвсгөл, Завхан зэрэг аймгуудад улсын үзлэг явагдаж байна. Мөн яам, агентлаг, Улсын их хуралд ажлаа тайлагнадаг байгууллага, Нийслэлийн засаг даргын Тамгын газар буюу Онцгой байдлын ерөнхий газар, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Хууль зүйн яам, Аж үйлдвэрийн яам, Алтанбулаг дахь чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Эрчим хүчний яам, Нийслэлийн бүртгэлийн газар, Улсын дээд шүүх зэрэг байгууллагад улсын үзлэг явагдаж байна.

Улсын үзлэг явуулах ажлыг Хууль зүйн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, Нийслэлийн Засаг даргын орлогч, Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны дарга болон Архивын ерөнхий газрын дарга зэрэг гишүүдээс бүрдсэн Төв комиссын бүрэлдэхүүн удирдан, улсын хяналтын байцаагч нар хяналт шалгалт хийж байгаа юм байна.

Тус үзлэгт 21 аймаг болон яам, агентлаг, Улсын их хуралд ажлаа тайлагнадаг байгууллага, Нийслэлийн засаг даргын Тамгын газар зэрэг нийт 120 гаруй төрийн байгууллага хамрагдах аж.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.