Ачааны машин онхолдож, нэг иргэн амиа алдав
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Өлзийт хороолол, Түргэний голын гүүрний урд талд автозамын зорчих хэсэгт  “Норд” загварын ачааны автомашин онхолдсон осол гарчээ. Үүний улмаас хоёр хүн төмөр хийцэд хавчуулагдсан нэг иргэн газар дээрээ нас барсан байна. Энэ тухай дуудлага өчигдрийн 20:47 цагт ОБЕГ-т ирж,  Аврах ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр очиж ажиллажээ.

Ингээд автомашины төмөр хийцэд хавчуулагдан иргэн Б /25 настай,эрэгтэй/, Х /30 настай,эрэгтэй/ нар  хүнд гэмтсэн байсныг эмнэлгийн байгууллагад, иргэн Ж /29 настай, эрэгтэй/ нас барсан байсныг гарган ЗЦГ-ын ШУХ-ын жижүүрийн ахлах мөрдөн байцаагч цагдаагийн хошууч Ч.Болдсайханд хүлээлгэн өгчээ. Ослын шалтгааныг шалгаж байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.