О.Насанбурмаа хүрэл медалийн төлөө барилдана
АНУ-ын Лас-Вегас хотын “The Orleans Arena” спортын ордонд ДАШТ үргэлжилж байна. Өчигдөр эхэлсэн эмэгтэй 48, 53, 69 кг, сонгомол барилдааны 85 кг- жингийн медалийн барилдаан удахгүй эхлэх гэж байна.

Манай 3 бөх дэвжээнд гарснаас Гавьяат тамирчин О.Насанбурмаа 69 кг-ын жинд нэгдүгээр тойрогт унгарын бөх Ванесса Элизабет Вильсоныг 7:0, 6:0, хоёрдугаар тойрогт польшийн бөх Агнесса Вьежчик Кордусыг 10:6, гуравдугаар тойрогт казахстаны бөх Эльмира Сыздыковаг 8:6 онооны харьцаагаар ялж “Рио-де-Жанейро-2016” олимпийн наадамд барилдах эрхийг манай эмэгтэй бөхчүүдээс хамгийн түрүүнд авлаа. “Лондон-2012” олимпийн наадамд эрхийг мөн авч байсан билээ. Хагас шигшээ барилдаанд хятадын бөх Фенг Зхоуд З 4:6, 0:8 онооны харьцаагаар ялагджээ.

О.Насанбурмаа нь хүрэл медалийн төлөө японы бөх Сара Дошотой өрсөлдөнө. Тэрбээр ДАШТ-ний 4 дэх хүрэл медалийн төлөө барилдана. Энэ жинд шувтаргын барилдаанд оросын бөх, олимпийн аварга Н.Воробьёва, хятадын бөх Фенг Зхоу нар, нөгөө хүрэл медалийн төлөө ХБНГУ-ын бөх, дэлхийн аварга Алёна Фокина, шведийн бөх, дэлхийн аварга Анна Ева Мария Франссон нар барилдана.

48 кг-нд зодоглосон олон улсын хэмжээний мастер Э.Нарангэрэл нэгдүгээр тойрогт маш хэцүү өрсөлдөгч таарч японы бөх, дэлхийн 3 удаагийн аварга Э.Тосакад 0:10 хожигдож дагах барилдаанд английн бөх Яна Стадникийг 9:8 онооны харьцаагаар хожсон ч дараа нь оросын бөх Валентина Исламовад 0:10 онооны харьцаагаар өвдөг шорооджээ. Энэ жинд алтан медалийн төлөө японы бөх Э.Тосака, азербайжаны бөх Мария Стадник, хүрэл медалийн төлөө барилдаанд оросын бөх Валентина Исламова, канадын бөх Женивьева Моррисон нар, хятадын бөх Хью Ли, голландын бөх Жессика Корнелия Блашка нар өрсөлдөнө.

53 кг-ын жинд зодоглосон олон улсын хэмжээний мастер Д.Отгонцэцэг нэгдүгээр тойрогт польшийн бөх Катарзина Кравчукийг 9:4, хоёрдугаар тойрогт мексикийн бөх Алма Жане Валесияг 12:10 онооны харьцаагаар ялж гуравдугаар тойрогт хятадын бөх Хью Чин Зхонгтой барилдаж 3:5 онооны харьцаагаар ялагджээ. Хагас шигшээ барилдаанд Хятадын бөх нь Шведийн бөх София Маттссонд цэвэр хожигдсоноор манай бөхөд цааш барилдах боломж олдсонгүй.  
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.