Шинэ сайдуудын талаар мэдээлэл хийнэ
09:00 цагт: Сонгинохайрхан уулын бэл дэх Хэлмэгдэгсдийн суварга хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөнө.
 
09:00 цагт: "I Love Mongolia" Аялалын баг Чингисийн талбайгаас Хэнтий аймгийн зүг хөдөлнө.
 
09:00 цагт: Шинэ 2 лакатер ашиглалтад оруулах арга хэмжээ Нислэгийн хөдөлгөөний удирдах төвд болно.
 
10:00 цагт: Л.Гансүх нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй болно.
 
10:00 цагт: Ховд аймгийн өдрүүдийн нээлт Чингис хааны талбайд болно.
 
10:00 цагт: НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар их болон дунд эрсдэлтэй хүнсний худалдаа эрхлэгч ААНБ-дад хийгдсэн хяналт шалгалт, нийтийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийсэн тухай нээлттэй хэлэлцэх болно.
 
11:00 цагт: Төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагын гамшиг, ослын үед ажиллах бэлэн байдал, албан хаагчдын ажлын нөхцлийг сайжруулах зорилгоор 2015 онд Улсын төсвийн 7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар худалдан авсан гал унтраах болон аврах ажлын зориулалттай тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг хуваарилан өгөх ажиллагаа ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангид болно. Тус ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар оролцож, онцгой байдлын албаны үйл ажиллагаатай танилцана. Сэтгүүлчдэд зориулсан автобус ОБЕГ-аас 10.00 цагт явна.
.
 
11:00 цагт: Сүхбаатар дүүргийн "Хууль сурталчлах өдөрлөг" Чингисийн талбайд болно. Хууль зүйн яамны харьяа агентлаг, байгууллагуудын эрхлэх асуудлын хүрээний хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд мэдээлж, сурталчлах, байгууллагууд үндсэн чиг үүргийнхээ дагуу иргэдэд үйлчилгээ үзүүлж, эрх зүйн зөвлөгөө мэдээлэл өгч, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэнэ.
 
11:00 цагт: Үндэсний төв музейд "Улс төрийн хэлмэгдүүлэлт" сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.
 
11:30 цагт: Гадаадад байгаа залуус нийслэлийн 1800 иргэнд англи хэл үнэ төлбөргүй заахаар болсон талаар хэвлэлийн хурал "Монгол ньюс" Мэдээллийн төвд болно.
 
12:00 цагт: Иргэний нийгмийн байгууллагууд Гамшгийн эсрэг үндэсний төвтэй хамтран шинэ сайдуудын талаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
 
12:00 цагт: Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг тохиолдуулан "Их хэлмэгдүүлэлтэд нэрвэгдсэн сүм хийдийн хохирогчид" ТББ Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ.
 
12:30 цагт: Монголын хөл бөмбөгийн холбооноос Монголын үндэсний шигшээ багийн фэн клубыг байгуулж байгаа талаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
 
13:00 цагт: БСШУЯ-ны “Дээд боловсролын шинэчлэл” төсөл, Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр МУИС-д шинээр байгуулсан болон тоног төхөөрөмж нийлүүлсэн Лабораторуудын үйл ажиллагаатай танилцах уулзалт МУИС-ийн хичээлийн 3-р байрны 108 тоотод болно.
 
13:00 цагт: Хэлмэгдэгсдийн хөшөөнд төр, засгийн тэргүүн нар, хэлмэгдэгсэд тэдний үр хүүхэд, олон нийтийн төлөөлөл цэцэг өргөнө.
 
14:50 цагт: Монгол Улсад үзэсгэлэнгийн салбар үүсч хөгжсөний 40 жилийн ойд зориулсан "Улаанбаатар түншлэл-2015" Намрын Олон Улсын үзэсгэлэнгийн нээлт Мишээл ЭКСПО Төвд болно.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.