Хямд улстөрч, хямдхан нам
«Хямд материалаар хийсэн амтгүй муухай хоол, Хямдхан хүмүүсээр дүүрсэн арчаагүй төр хоёр л бидэнд хор болно шүү” хэмээн нэгэн залуу цахим хуудаснаа бухимдлаа илэрхийлжээ. Арга ч үгүй. Монгол төрийн босго өндөр хэмээн сэтгэж, хамгийн чанартай боловсрол эзэмшиж төрд ажиллах гэж зүтгэж байгаа олон мянган залуусын үнэ цэнэ өнөөгийн нийгэмд алдагдчихаад байгаа. Хямдхан гэх тодорхойлолтод хэнийг багтааж байна вэ гэж эрхэм уншигч та асууж мэдэх. Тэгвэл хямдхан гэх тодорхойлолтод амар аргаар улс төрд орж, нам дагаж төрийн албанд шургалдаг хэсэг бүлгийг багтааж болно. Д.Арвин гишүүний хэлдгээр Монгол Улсын төр ёолкны мод шиг болчихлоо. Хэн дуртай нь энд шургалж, хэний ч мэдэхгүй хүмүүс УИХ-ын гишүүн бүр сайд болж байна. Бэрээ, хүргэнээ дэд сайдаар суулгаж, ахынхаа охин, хүргэнээрээ зөвлөх туслахаа хийлгэдэг жишиг МАНАН-ын төр барьж байх үед ид цэцэглэж байв. Харин МАХН гэх “урвагчдын” нам монгол төрийн өндөр босгыг улам үнэ цэнэгүй болгож, хэн нэгний төлөө өлсч, өмгөөлж явсан хэсэг бүлгийг улс төрд оруулж ирдэг шинэ жишиг тогтоолоо.
 

...МАХН-д улстөрч ч алга, улс төрийн лидер ч алга. Хорчин даргаас нь өөрөөр бол үзээд өгье гэхнээ ч чадварлаг улстөрч энэ намд алга. Эвсэлд нэгдсэн МҮАН-аас ч энэ байна гээд хэлчих улстөрч алга. Намын дарга нь МАН-ын сайдууд явчихвал албан тушаалаасаа сайн дураар татгалзана хэмээн саяхан мэдэгдэж байлаа. Гэтэл өнөөдөр Монгол Улсын сайд гэх албан тушаалтайгаа л манаргаж яваа дуулдана...

 
Хатуу боловч үнэн байдал. Залуус ямар нь хамаагүй даргын цүнхийг барьж гүйх, эс бөгөөс өлсч, өмгөөлж, өөрт нь зориулж хууль баталж улс төрд орох, төрийн албанд шургалах хүсэл сонирхолтой болчихлоо. Нэг үгээр хэлбэл, хямдхан хүмүүсээр энэ төрийг дүүргэх ажлыг тэд хийж чадлаа, цаашдаа ч хийх биз. Л.Эрдэнэчимэг гишүүн “Мэргэжлийн сайд гэж байдаггүй юм. Сайд бол менежер. Улс төрийн албан тушаалтан. Тиймээс мэдлэгтэй, мэдлэггүй нь ямар хамаатай юм” хэмээн чуулганы танхимаас “хуурай агсам” тавьж харагдсан. Мэдээж сайд бол улс төрийн албан тушаалтан. Гэвч энд төр гэдэг ойлголт илүү давамгайлах учиртай. Төрд хэн ажиллах ёстой, хэнийг сайдаар суулгаж, хэн тэр хүний удирдлагад ажиллах вэ гэдгээс Монгол Улсын хөгжил шалтгаална.
 
Намын даргад зориулж хууль батлагсад лав биш. Бэр хүргэн, эхнэр, хүүхдийнх нь хоргодох газар Монголын төр биш. Гүйцэтгэх засаглалын ялгарах онцлог нь энэ. Улс төрийн нам, ард түмнээс сонгогдсон улстөрчдөөс өөр байх шалтгаан нь мэргэжлийн байх тухай юм. Хэн гэж албан тушаалтан УИХ-д суух нь маньд хамаагүй байж мэдэх. Ард түмэн төрд төлөөлөөд явуулсан учраас намын даргын өмгөөлөгч, хорих ангийн хянагч байх эсэхэд бид дүгнэлт өгөх нь өрөөсгөл. Гэвч тэдний баталсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, улмаар шийдвэрийг ажил болгох яам, агентлаг аль ч талаас харсан мэргэжлийн, салбараа мэддэг байх шалгуур чухал. Барилгын норматив, стандарт ямар байх вэ гэдгийг мэдэж байж л дороо ажиллах хүмүүстээ заавар өгч, УИХ-аар орж ирэх салбарынхаа бодлого, хууль тогтоомжийг ярих учиртай биз дээ.
 
Шийдлийн танхимд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс орж ирсэн сайдууд үнэндээ энэ шалгуурын хаана нь ч хүрсэнгүй. Экс Ерөнхийлөгчийн нэрээр төрд орж ирсэн тэд монгол төрийн өндөр босгыг жинхэнэ утгаар нь доройтуулж чадлаа. Бүр шалаар хөглөрүүлчихлээ. Өөрсдөө ганцаараа очихгүй өөр бусад хямдхан хүмүүсээр тэд төрийн албыг дүүргэх нь дамжиггүй.
 
Пропорциональ тогтолцооны хамгийн том алдаа хэмээн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж тэднийг нэрлэж байсан сан. Үүнд нь дургүйцэх, сэтгүүлчийн ёс зүй алга, хүн доромжиллоо хэмээн бухимдах хүн гарна. Гэвч хамгийн том алдаа тэд байсныг бид өнгөрсөн хугацаанд харлаа, үзлээ. “Шударга ёс” ярьж, монголын нийгэмд шударга байдлыг эргүүлж авч ирэх тэд өнгөрсөн хугацаанд нэг удаа ч гэсэн шударга байсан уу гээд уншигч та бодоод үзээрэй. Тэд шударга бус зүйлийг л хамгийн их хийсэн. Шударга бусын өмнө тэд л бөхөлзөж байсан. Тиймдээ ч өнөөдөр нийгэм тэдэнд “Шударга бус”-ын бүлэг гэх нэр өгчихөж. Сайд огцруулна гэж нэг cap УИХ-ын ажил самарна. Огцруулах асуудлыг яг хэлэлцэхийн өмнө болилоо хэмээн татаад авчихна. Оюутолгойн гэрээг наанаа бүгд л эсэргүүцнэ. Тэгсэн атлаа болохгүй бүхнийг хийсэн АН-ын өмнөөс нэг удаа ч тэд зоригтой дуугарсан удаагүй. Өөрийнхөө намын даргад зориулж яаж шантаажилдаг, ямар байдлаар тэд хуулийг мушгин гуйвуулдаг вэ гэдгийг бид харлаа. Өршөөгдөх олон мянган залуусын төлөө биш өөрийнхөө намын даргын төлөө тэд улаан цагаандаа гарчихаад сууж байна. Төрийн ажлыг гацааж чаддаг юм байна. Зөвлөх албан тушаалтай хүнийг төрийн танхимаас хөөж, эгээ л гудамжны гэж хэлэгддэг араншинг МАХН-ын гишүүн гаргалаа. Улстөрч байлаа гээд тэдэнд хүн доромжлох, тавлах, хөөж туух эрхийг хэн ч өгөөгүй.
 
Тавьсан хоригийг зориудаар мушгин гуйвуулах ажлыг хэн хийв, МАХН хийсэн. Намын дарга Н.Энхбаяраас ямар захиалга ирнэ тэд үг дуугүй биелүүлнэ. Өөрийн гэсэн үнэт зүйл, өөрийн гэсэн бодол, улс төрийн итгэл үнэмшил гэх зүйлгүй “утсан хүүхэлдэй”- нүүд яам, агентлагийн ажлыг самрахгүй гэсэн баталгаа хаана байна вэ. Эвслийн нэрээр улс төрд орж ирсэн 11 хүн бүгд ямар нэг хэмжээгээр хууль боловсруулах, бодлого хэрэгжүүлэх албан тушаалд очжээ. Г.Уянга гэх эмэгтэй л ганцаараа үнэт зүйл, үзэл бодлоо хамгаалах гэж гурван жил хичээж яваа бололтой.
 
МАХН-аас орж ирсэн бүх хүмүүс сайдын суудалд очсон. Одоо О.Баасанхүү гишүүн л үлдэж байна. Гэхдээ эрхэм гишүүн Өргөдлийн байнгын хороог даргалж яваа. Муу ч, сайн ч ардчилсан замаар явсан энэ 25 жилийн хугацаанд олонхийг бүрдүүлж засаг толгойлж байсан МАН үнэхээр боловсон хүчний чадавхтай гэдгээ батлан харуулдаг байлаа. УИХ-д нэг удаа сонгогдсон гишүүнээ тэд сайдын суудалд суулгаж байсан удаа үгүй. Улс төр гэх хатуу тоглоомонд алдаж, унаж, бас мандаж хамгийн багадаа л 10 жил “чанагдсан”, улстөрч гэх нэр зүүх хэмжээнд боловсорсон хүнийг тэд төрийн өндөр босгоор алхуулдаг байсан. Ингэж бичлээ гээд МАН- ыг магтаж буй хэрэг биш шүү. Үнэн байдал л ийм байна. АН хэдийгээр боловсон хүчний чадавхгүй хэмээн адлуулдаг ч Ардчилсан хувьсгалын 25 жилийн хугацаанд тэд сайн ч муу ч төрд төлөөлж суух улстөрч бэлтгэх гэж хичээж явсан.
 
Харин МАХН-д улстөрч ч алга, улс төрийн лидер ч алга. Хорчин даргаас нь өөрөөр бол үзээд өгье гэхнээ ч чадварлаг улстөрч энэ намд алга. Эвсэлд нэгдсэн МҮАН-аас ч энэ байна гээд хэлчих улстөрч алга. Намын дарга нь МАН-ын сайдууд явчихвал албан тушаалаасаа сайн дураар татгалзана хэмээн саяхан мэдэгдэж байлаа. Гэтэл өнөөдөр Монгол Улсын сайд гэх албан тушаалтайгаа л манаргаж яваа дуулдана. Өнөөх идсэн хоолондоо сав, хэлсэн үгэндээ эзэн байх монгол эрчүүдийн зан хаачаа вэ. Улс төрийн наад захын соёл, үгээ үнэ цэнэтэй унагадаг улстөрчийн араншин хаана гээгдэв. Хямдхан, энд тэндхийн нам эвслээс урваж шарваж, хөөгдөж ирсэн хэсэг бүлэг нам байгуулж тоглож байна гэчихвэл доромжилсон хэмээн бүү уурсаарай, Шударга бусчууд аа. Үнэн бодит байдал чинь л энэ байна. Үнэнтэй нүүр тулах магад хэцүү байж мэдэх ч гашуун үнэнийг одоо ард түмэн мэдэх цаг нь болсон. Тэд улстөрч биш. Зүгээр л нэг намын даргын захиалгын хүмүүс гэдгээ харууллаа. Шударга ёс гэх үгийг өмчлөхөөсөө ичмээр санагдах юм. 2012 онд амласан таван хувьсгалаа тэд таван сайдын суудлаар л арилжаалчихлаа. Ямар хямдхан наймаа, ямар хялбархан амлалт вэ.
 
Монголын мэдээ
Б.Өнөртогтох
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Барилагачин 2015-09-12 07:22:31
    Н.Энхбаярын гэрийн vйлэгчид гологдох авгай сайд минь болов оо гэж...
    27.123.214.118
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-09-11 07:59:26
    үнэн байна Баасанхүү Баянсэлэнгэ гээд яг л сэтгэлд буугаад байна л даа бид ч бас бодох юмоо хэн нэгнийг нь дагаад салбаад байвал бас энэ өндөрлөгт амархан хүрнэ...
    27.123.213.234
    Мэдэгдсэн Хариулах
  • Yah ni wr 2015-09-10 11:18:15
    Ee enkhbayariig l muulah gej zahialgaar bichuulsen bn.bi l law yaj ch muulj bsan durtai
    122.201.31.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2015-09-10 09:57:05
    MAHNg muulah gej yadbaa. Manai mongolchuud negnigee deesh ni gargahgui zobooh yumaa. Ali ch nam dargaa omoorch omgoolno biz dee.
    202.70.46.221
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2015-09-10 07:33:33
    Oyunhoroloo gishvvnii helsen yg hatuu bolowch vnen vg bna
    103.229.120.234
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-09-10 03:45:56
    УНШИХААР БҮР БӨӨЛЖИС ХҮРЭЭД БАЙНА.
    103.11.192.34
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-09-10 02:58:51
    Унэн байдлыг бичсэн байна. нам фракцаар хуваагдан улс орны эрх ашгийг хойш тавьсан уйлдэл ургэлжилсээр. ард олон туйлдаж байна шуу
    202.126.91.90
    Мэдэгдсэн Хариулах
  • хаана ч мэргэжлийн улс төрч байдаггүй юм 2015-09-10 02:07:39
    Төрөхөөсөө улс төрч мэргэжлийн сайд гэж хаана байсан юм 1990 онд Ардчилалын хэдэн хүүхдүүд гэж адладаг байсан. Тулхтай гэхээр хөгшчүүдийг хэлдэг юм уу кккк
    27.123.214.121
    Мэдэгдсэн Хариулах
  • Батхүү 2015-09-10 01:52:55
    Одоохон болох их хурлын сонгуульд намаа түр азнаад ухаалаг сонголт хиймээрээ
    112.72.13.57
    Мэдэгдсэн Хариулах
  • s 2015-09-10 01:08:59
    нэгнийгээ яах гэж ингэж доош нь хийж байдаг юм бэ дээ. хэдүүлэхнээ байж ичээч та нар. одоохондоо улс орноо зарна гэхгүй л бол болоо
    43.242.242.196
    Мэдэгдсэн Хариулах