Өнөөдөр - Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр өнөөдөр тохиож байна. Иймээс эл өдрийг тэмдэглэх хүрээнд 09.00 цагаас Сонгинохайрхан уулын бэл дэх хэлмэгдэгсдийн суварга хөшөөнд, 13.00 нийслэлийн төвд байрлах Хэлмэгдэгсдийн төв хөшөөнд  төр, засгийн тэргүүн нар болон хэлмэгдэгсэд, тэдний төрөл төрөгсөд, олон нийтийн төлөөлөгчид цэцэг өргөх ажээ. Мөн 11.00 Монголын Үндэсний төв музейд “Улс төрийн хэлмэгдүүлэлт” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

Цагаатгах ажил эхэлсэн 1939 оны 4 дүгээр сарын сүүлчээс өнөөдрийг хүртэл нийтдээ 31,1 мянга гаруй хүн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн болох нь тогтоогдож, нэр төр нь сэргээгджээ. 1998 онд баталсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулиар хэлмэгдэгсэд, тэдний үр хүүхэд, төрөл төрөгсдөд гэх нийт 18 мянга 36 хүнд 16,2 тэрбум төгрөгийн нэг удаагийн нөхөх олговор төрөөс олгоод байна. Хэлмэгдэгсдийг цагаатагах тухай өнөөгийн мөрдөж буй  хуулийн үйлчлэх хугацаа дуусгавар болж байна. Тиймээс хуулийн үйлчлэх хугацааг сунгах хуулийн төслийг өргөн барьжээ. Одоогийн байдлаар 3000 гаруй хүний нэр төрийг сэргээх, цагаатгах ажил явагдаж байгаа аж.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.