Үйлдвэрчний эвлэлүүд бүгд жагсахаар шийджээ
Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ 60 гаруй хувиар буурчээ. Харин нөхцөл байдал Монголд эсрэгээрээ. Шатахуун, тосны үнэ буурах нь байтугай цахилгаан, дулааны үнэ өсч, сургалтын төлбөр, хүнс, өргөн хэрэглээний бараа, бүх үйлчилгээний үнэ нэмэгдэж, цалин тэтгэврийн худалдан авах чадвар хоёр дахин унажээ. Тиймээс ирэх даваа гаригт Монголын Үйлдвэрчний эвлэлээс Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2015-2016 оны гурван талт улсын хэлэлцээрийн биелэлтийг шаардах жагсаал зохион байгуулахаар шийдсэн байна.

Тэд үүнийгээ “Төрийн үндсэн үүрэг нь иргэдийн орлогыг тогтвортой байлгах юм. Гэтэл одоо иргэдийн мөнгөн орлого ямар ч хамгаалалтгүй болж үнэгүйдэж байна. Энэ нь Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2015-2016 оны гурван талт улсын хэлэлцээрийн хэрэгжилтэд хандах хандлага суларсантай холбоотой гэж үзэж байгаа юм. Жагсаал ирэх Даваа гаригийн 14.00-16.00 цагт Их эзэн Чингисийн талбайд болох ба иргэд хөдөлмөрчид эв нэгдлээ илэрхийлэн оролцох нээлттэй аж.Орон нутгийн ҮЭ-ийн холбоод мөн энэ өдөр жагсахаар бэлтгэл ажилдаа орсон байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • уулын өвгөн  2015-09-10 09:19:18
    Монголд ҮЭ-үүдийг бүгдийг хаах ёстой. Тэд худлаа цалин нэмүүлнэ гэснээс биш хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлнэ гэж ганц үг ган хийхгүй байна. Уул шугамдаа нийгм...
    202.131.228.20
    Мэдэгдсэн Хариулах
  • ААгий 2015-09-10 04:29:35
    Дэмжиж байна АРд түмний цалин гэж амь зогоох төдий л бнаш дээ Тэгэхэд ҮЭ -ийн татвараас иддэг ҮЭ ийн дарга нар их байна Тэднийг зайлуул Ж нь ГОВЬ-ийн Бямбаа...
    202.126.91.90
    Мэдэгдсэн Хариулах
  • badam suren 2015-09-09 10:16:29
    bi demjij baina
    202.179.20.118
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-09-09 09:41:36
    жагсах хэрэгтэй ард түмэн өдрөөс өдөрт улам доройтож гурал түлш цахилгааны үнэ өндөр болсон нэн ялангуяа цахилгааны үнийг өндөр нэмсэн шүү дээ
    183.177.98.229
    Мэдэгдсэн Хариулах
    • тийм 2015-09-09 23:15:53
      багануурын уурхайг хувьд шилжихээр нүүрсний үнэ нэмэгдэж, цахилгааны үнэ ч явж өгөх байхдаа
      112.72.13.10
      Мэдэгдсэн Хариулах