Халх голд чөлөөт бүс байгуулах нь зөв үү
Г.Батбаяр: Р.Бурмаа, З.Энхболд нарыг АТГ-д шалгуулна
 
ТЕГ-т тухайн тогтоолыг гаргасан УИХ-ын дарга З.Энхболд, төсөл санаачлагч Р.Бурмаа нарыг шалгуулахаар өглөө. Мөн АТГ-т “Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байна” гэдэг үндэслэлээр, Үндсэн хуулийн цэцэд “ҮХ-ийн 6.1-д байх Монгол Улсад байх газар, түүний хэвлийд байх баялаг, ан амьтан, ургамал ард түмний мэдэлд байна” гэж заасны дагуу тогтоолыг цуцлуулахаар тус тус хүсэлт илгээсэн. /Хуульч/
 
-Саяхнаас Чөлөөт бүс байгуулах яриа иргэдийн дунд тархаад байна. Гэсэн хэдий ч төрийн эрх мэдэлтнүүд мэдээллийг огт задруулахгүй байгаа нь нууц биш. Угтаа Үндсэн хуулийн 16.17-р хэсэгт зааснаар “Төр түүний байгууллагаас нууцад хамааруулбаас зохих асуудлаас бусад асуудлаар иргэд мэдээлэл хүлээн авах эрхтэй” гээд заачихсан байдаг бөгөөд Үндсэн хуулийн 15.26 дугаар зүйлд “Ард түмнээс санал асуулга явуулж, тухайн газрыг өгөх эсэх дээр сонгууль явуулсны дүнд УИХ шийднэ” хэмээн заасан байдаг. Мөн Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3.2 дахь хэсэгт “Экологи, газар түүний хэвлийтэй холбоотой асуудлаар бие даан шийдвэр гаргасан этгээдийг аюултай этгээдэд тооцно” гэсэн байдаг юм.
 
Иймд эдгээр заалтуудын дагуу өчигдөр ТЕГ-т тухайн тогтоолыг гаргасан УИХ-ын дарга З.Энхболд, төсөл санаачлаг Р.Бурмаа нарыг шалгуулахаар өглөө. Мөн АТГ-т “Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байна” гэдэг үндэслэлээр, Үндсэн хуулийн цэцэд “ҮХ-ийн 6.1-д байх Монгол Улсад байх газар, түүний хэвлийд байх баялаг, ан амьтан, ургамал ард түмний мэдэлд байна” гэж заасны дагуу тогтоолыг цуцлуулахаар тус тус хүсэлт илгээсэн.


Р.Бурмаа: Халх голд газар хагалах зөвшөөрөл зоргоор нь өгөхгүй
 
Халх голын хөрс эмзэг учраас ойн зурвас байгуулах, стандартын дагуу төлөвлөлт хийх гээд энэ бүх шаардлага тавигдана. Зоргоороо хэдэн мянган га газрыг хагалах зөвшөөрөл өгөхгүй ээ. Хөрөнгө оруулалтын тал дээр Чөлөөт бүсийн хуулийн дагуу 300 мянган ам.доллараас дээш хөрөнгө оруулалтыг чөлөөт бүсийн хөрөнгө оруулалт гэнэ гэж тусгаж өгсөн. /Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд/
 
-Халх голын хөрс эмзэг учраас ойн зурвас байгуулах, стандартын дагуу төлөвлөлт хийх гээд энэ бүх шаардлага тавигдана. Зоргоороо хэдэн мянган га газрыг хагалах зөвшөөрөл өгөхгүй ээ. Хөрөнгө оруулалтын тал дээр Чөлөөт бүсийн хуулийн дагуу 300 мянган ам.доллараас дээш хөрөнгө оруулалтыг чөлөөт бүсийн хөрөнгө оруулалт гэнэ гэж тусгаж өгсөн. ТЭЗҮ-ийн хувьд Дэлхийн банктай яриа, хэлэлцээр хийж хөнгөлөлттэй зээлийн асуудлыг ярьж байгаа. Дээр нь Солонгос, Хятадтай ярьж байна. Мал нядалгаа, хорио цээрийг лаборатори хийхээр ч ярьж байна. Халх голын чөлөөт бүс болсноор нарийн горим, дэглэмд ажиллах ААН-үүд л тэнд үйл ажиллагаа явуулна.
 
 
Санаснаас эсрэгээр эргэх вий
/Сэтгүүлчийн дүгнэлт/
 
Ардчилсан намын засаглалын үед М.Энхсайханы Засгийн газар “өнцөг” гэсэн үг дэлгэрүүлж билээ. Энэ үг хожмын улстөрчдөд бузар булай үйлдлээ далдлах сайхан бамбай болж бараг бүх улстөрчдийн амны уншлага болсныг санаж байна. Тэр үед улстөрчид “Тэр өнцгөөс нь харвал тэгж л харагдана. Харин энэ өнцгөөс нь харвал өөр” гэж ирээд л 90 хувийн хараа 10 хувийн цагаанаар будаж суудаг болсон. “Нэг өнцгөөс нь харвал сайд нар төсвөө хэтрүүлсэн нь буруу.
 
Гэхдээ нөгөө өнцгөөс нь харвал хэтэрсэн мөнгөөр их олон ажил амжуулсан байна” гэх мэтийн дургүй хүрмээр үгс байнга сонсогдох болсон юм. Халхголын асуудалд ч энэ үг хэрэглэгдэх нь бололтой. Нэг талаас харвал, Халхголыг эдийн засгийн чөлөөт бүс болгох нь цэвэр эдийн засгийн зорилгоор хийгдэж байгаа ажил. Олон зуун жил талхалчихсан, тариа тариад ч ургахаа байсан газартай БНСУ, БНХАУ гэх мэт улсад шинэ сэргэг хөрс шороо хэрэгтэй. Харин манайд хөрөнгө мөнгө, технологи нь хэрэгтэй. Тэдэнд технологи, манайд газар байна, хамтаръя гэсэн энгийн санаа. Төр засгийн хараад байгаа өнцөг нь энэ.
 
Нөгөө талд харин газар нутгийн асуудалд үргэлж эмзгээр хандаж ирсэн монголчууд, уугуул нутгаасаа хөөгдөх дээрээ тулчихаад байгаа нутгийн иргэд зогсож байна. Тэд “Монголын газар нутгийг гаднынханд эзэмшүүлэх гэж байна”, “Цаашид газар нутгаа алдаж ч магадгүй”, “Бид өөрсдөө газар тариалан эрхэлж чадна, гаднынхан шаардлагагүй” гэсэн санааг илэрхийлж байгаа юм. Хоёр талын яриад байгаа асуудал хоёулаа зөв. Гаднынханд газар нутгаа богино хугацаанд түрээслүүлээд, хамтарч ажиллахад болохгүй юмгүй. Үр тариа хүнсний ногоо дахин тарих тусам ургац нь муудаж байдаг эд. Гаднаас оруулж ирэхэд асар үнэтэй. Шинэ үргийг лабораторийн нөхцөлд бий болгодог, манайд тэр нь байлаа ч их хэмжээгээр бий болгож чадахгүй.
 
Байгалийн аяыг харсан газар тариалангаас салъя гэвэл энэ чиглэлд шийдвэртэй том алхам хийх л ёстой. Тэгвэл нутгийн иргэдийн хэлж байгаа болгоомжлол ч бас зөв зүйтэй юм. гаднын тариаланчид орж ирээд үр тариа, ногоо тарилаа гэж бодъё. Түүн дээр бүтээгдэхүүн хуваах гэрээ хийлээ гэхэд гадаа гандаж, хөдөө хөхөрч явдаг хэдэн мянган тариаланчдаа яах вэ. Олон жилээр гэрээ хийчихдэг, баахан гадаадууд орж ирээд тусгаар тогтнох эсэх асуудлаар санал асуулга явуулбал хэрхэх вэ гэхчлэн олон асуудал байна. Хэд хоногийн өмнө Буйр нуур ороод ирсэн. Хилийн цаана байдаг өвөр монголчууд “Бид монгол нь монгол, гэхдээ Хятадыг муу хэлэхгүй. Биднийг дэмжиж байна, зоос мөнгө өгч байна” гэж хэлж байна лээ. Мөнгөний хүч ийм байна.
 
Дэлхийн хамгийн баян хүн хүн гэдгээрээ монголчуудын танил болж байсан Хассанал Болкиах хэмээх хаантай Бруней улсын байгуулагдсан түүх иймэрхүү. Малайзын харьяалалд байсан арлуудаас их хэмжээний газрын тос, байгалийн хий илэрмэгц Их Британи улс шахалт үзүүлсээр тасалж авч, тоглоомын улс байгуулсан. Иргэдэд нь сайхан амьдрал амлаж, улмаар бүх нийтийн санал асуулга явуулсан. Тэгээд л боллоо. Бүх баялаг нь Их Британи руу урсдаг улс газрын зурагт тэмдэглэгдэх нь тэр. Флоьклендийн арлуудыг мөн ийм аргаар өөрийн болгосон гэдгийг уншигчид мэдэж байгаа биз. Бүр наашлахад ОХУ Крымыг хэрхэн өөртөө нэгтгэлээ. Одоо оросууд Крымд мөнгөө хайр найргүй цацаж байна. Ойрноос Курилын арлуудад бас ийм бодлого эхлүүлж байна. Газар нутгийг нь иргэдэд хувааж өгнө. Загас агнуурын компани байгуулбал загасыг нь худалдаж авна, их хэмжээний хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийнэ гээд л.
 
Энэ бол “Японд нэгдэх үү, ОХУ-д нэгдэх үү” гэдэг асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах бэлтгэл ажил хангаж байгаа нэг хэлбэр гэж харагдаж байна. Тиймээс энэ асуудалд маш болгоомжтой хандах ёстой. Дэлхий глобальчлагдаж, улс орнууд бие, биедээ хутгалдан үндэстэн дамнасан корпорациудын нөлөө хэт ихсэж байгаа байдал сүүлийн үед тод ажиглагдаж байна. ОХУ хятадад, манайхан ч газар нутгаа түрээслүүлнэ гэсэн мэдээлэл өнгөрсөн зургаадугаар сараас хойш хойд хөршийн хэвлэлээр гарах болсон. Монгол ч эдийн засгийн энэ хэлхээнд орж, одоо яригдаад байгаа бодлого гарсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ, хэрхэн яаж гэдгийг бид сайн бодох ёстой.
 
Хүн ам цөөтэй Монгол шиг улсын хувьд 500 мянган га гэдэг хэтэрхий том. Уртаашаа 100, өргөөшөө 50 километр үржил шимтэй, тэв тэгшхэн газар нутгийн талаар яригдаж байна. Манайхаас арван хэд дахин том газар нутагтай ОХУ гэхэд хятадын аж ахуйн нэгжүүдэд 115 мянган га газар эзэмшүүлэхээр болсон. 1150 км2 газар нутаг шүү дээ. Гэтэл манайх тав дахин их газар нутгаа санал болгох нь зөв үү. Асуудалд эдийн засгийн үүднээс хандаж болно оо. Гэхдээ эхлээд багахан хэмжээний газар зааж өгөөд, тэнд нь үйл ажиллагааг нь жигдрүүлчихээд, үр дүнг нь үзэж байж цаашдаа талбай нэмэх үү, үгүй юу гэдэг асуудлыг ярих ёстой. Дахин хэлэхэд 5000 км2 газар нутаг гэдэг дэндүү том. Дэлхий дээр оршин тогтнож байгаа 251 улсаас дээр нэр нь дурдагдсан Бруней, Тринидад ба Табаго гэх мэт 80 шахам улс одоо байгуулагдах гэж байгаа халх голын чөлөөт бүсээс бага газар нутагтай байна. Халхголын чөлөөт бүсийг дээрх жагсаалтад оруулж үзэхэд шууд 175 дугаарт эрэмбэлэгдэхээр байгаа юм.
 
Тиймээс энэ ажлыг улс үндэстнээ талцуулалгүй, газар нутгаас нь хөөж туулгүй шиг, хэрдээ таарсан жижигхэн талбай гаргаж өгөөд хэрэгжүүлчихвэл сайн байна. Үнэхээр хэрэгтэй, сайн сайхан зүйл бол иргэд дахиад талбай нэмж өгөхийг дургүйцэхгүй шүү дээ. Оршин тогтнохын ганц баталгаа болсон газар нутгаасаа хэт томоор тасдаад, сүүлд нь бүс зүйл эсрэгээр эргэх вий дээ. Тэр үед улстөрчид байтугай үр удмыг нь ч монголчууд өршөөхгүй бий вий.
 
Монголын мэдээ
Х.Сайхан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2015-09-10 00:54:51
    urid ni baiguulsan choloot busuudee yavuulj chadahgui baij odoo bas yun choloot bus ve. arai dendej bn aa. ene avgai choloot bus gej yu baidgig yaj meddegiin. ...
    122.201.26.170
    Мэдэгдсэн Хариулах
  • battsengel 2015-09-09 14:17:07
    Byryy xyjanar uajic meden gazar tvreeselj bolohgvi
    202.21.96.158
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-09-09 12:12:42
    khalkh gol daraagiin ue idekh mongol ulsiin uuts shuu dee
    103.26.195.215
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-09-09 10:43:38
    ene burmaa enkhbold 2 hoeul hyatad tsus bna yamar ch eruul hun gazaraa zaraad hugjihgui mongol setgelgee alga ard tumen min bossoh ...
    122.201.31.216
    Мэдэгдсэн Хариулах
  • эээээээ 2015-09-09 08:42:06
    Мал АН МАН МАХН нар ард түмнээс их л хулгай хийлээ одоо гараа тасдуулах уаг чинь иржээ.
    203.194.116.30
    Мэдэгдсэн Хариулах
  • mgl 2015-09-09 08:28:05
    газар ард түмний өмч тэдний санал санаачлагагүйгээр улс орон оршин тогтнох учиргүй ...Бид эх орондоо эзэн нь байх эрхээ хэнээрч хасуулаагүй байгаа шүү
    112.72.15.51
    Мэдэгдсэн Хариулах
  • Х.САЙХАН 2015-09-09 08:19:26
    ЗӨВ ШҮҮ
    103.229.121.158
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-09-09 07:57:41
    Halh Gol bol baigaagaaraa hoich uyiinkhendee uldeeh "UUZ".
    68.174.162.130
    Мэдэгдсэн Хариулах
  • тУСГААР ТОГТНОЛ 2015-09-09 07:48:37
    Бурхан гуйсан ч бүү өг
    202.179.7.38
    Мэдэгдсэн Хариулах