Сонгуулийн санхүүжилтыг төр гаргах нь зөв гэсэн санал гаргажээ

МАН-аас зохион байгуулсан “Үндэсний зөвшилцөл”-ийн хүрээнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх улс төрийн намуудын төлөөллийг оруулсан “Сонгуулийн хуулийн төсөл”-ийг боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсэг өчигдөр хуралдСан байна. Энэ талаар өнөөдөр улс төрийн намуудын Ерөнхий нарийн бичгийн дарга нар мэдээлэл хийлээ.

Ажлын хэсгийн ахлагч, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “Өнөөдөр Монгол Улсад бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулж байгаа 22 гаруй нам байдаг. Өнгөрсөн долоо хоногт болсон улс төрийн намуудын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нарын үндэсний зөвшилцлөөр Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуулийн асуудлыг хэлэлцсэн. Энэ зөвшилцлөөс Сонгуулийн хуулийг өөрчлөх нэн шаардлагатай гэдэгт санал нэгдэж, 22 намаас 30 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан. Өчигдөр ажлын хэсгийн хуралдаанаар дөрвөн зүйл дээр санал хураасан.  Тухайлбал, Шинээр хуулийн төсөл  боловсруулах цаг хугацаа байхгүй тул 2012 онд баталсан УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар Сонгуулийн хуулийг өөрчилье гэдэгт санал нэгдсэн” гэлээ.

Мөн Хамаг Монгол хөдөлмөрийн нам (ХМХН)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Одсүрэн "Одоо бол сонгуульд оролцох нь мөнгөтэй салшгүй холбоотой. Тиймээс 4 жилд нэг удаа болдог сонгуулийн санхүүжилтийг төр гаргах нь зөв. Ингэснээр нэр дэвшигчид тэгш, шударгаар өрсөлдөх боломж бүрдэнэ" гэв.

Г.Уянга
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ààãèé 2015-09-15 03:04:13
    Á¿¿ õóööàãàà
    202.21.117.122
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-09-09 07:38:50
    huwi humuusiin handiwaar ghr bayn biznesmenuud namdaa handiw urguj songogdchod bidnii tatwariin minguur naad zah ni 4jil sharhaa nuhuj tansglj bnshde.
    112.72.13.134
    Мэдэгдсэн Хариулах
  • unenxuu 2015-09-09 07:20:13
    Arai dendej bgaa yum bish uu ard tumnii tatvariin mungiig uls turiin 22 namiig sanxuujuulj boloxgui shdee. Mongoliin ard tumen xultsen devcheed suuj bna shuu.
    202.21.117.122
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-09-09 06:47:12
    bitgii huts tatwar tologchiin mongoor vv hutswaa
    202.179.8.4
    Мэдэгдсэн Хариулах