Зарим аймгийн удирдлагууд хүүхдийн спортын их наадамд тун хойрго хандаж байна
“Монголын хүүхдийн спортын V их наадам”-ын нээлт энэ сарын 12-нд болох гэж байна. Энэхүү тэмцээнд нийслэл, аймаг, сум, дүүргээс шалгарсан 2500 гаруй өсвөрийн тамирчид, дасгалжуулагчид оролцож байгаа билээ.

Наадамд оролцох баг тамирчдад аймгийн удирлагууд болон зохион байгуулах хорооны гишүүд санхүүгийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа юм. Үүний тод жишээ нь Дархан-Уул аймгийн удирдлагууд Хүүхдийн их наадамдаа онцгой анхаарал хандуулж, баг тамирчидаа аймгаасаа үдэн гаргаж өгсөн байна. Тус аймгаас спортын 14 төрөлд 136 тамирчин 17 дасгалжуулагч оролцохоор эрхээ авсан аж. Улаанбаатар хотод болох нэгдсэн нээлтийн ажиллагаанд Дархан-Уул аймгийн тугийг хөнгөн атлетикийн тамирчин спортын мастер Д.Шинэбаяр барьж жагсахаар болсон байна.

Гэтэл зарим аймгууд энэхүү их наадамд төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаа гэнэ.

Тухайлбал, Баянхонгор аймгийн хөл бөмбөгийн баг тамирчид V их наадамд оролцох эрхээ авсан боловч, тухайн аймгийн удирдлагууд нь санхүүгийн дэмжлэг үзүүлээгүйн улмаас өчигдөр эхэлсэн тэмцээндээ оролцож чадаагүй байна.
Учир нь тус наадамд оролцох баг тамирчдын зардлыг тухайн аймаг нь хариуцах ёстой юм. 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.