Ерөнхий сайдын урд хөрш дахь айлчлал эхэллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өчигдөр урд хөршийг зорилооо. Тэрээр  БНХАУ-ын Далянь хотноо болох зуны Давосын чуулга уулзалтад оролцох юм. Түүний айлчлал энэ сарын 11-ыг хүртэл үргэлжилнэ.

Ерөнхий сайд Зуны Давосын чуулга уулзалтын нээлтийн арга хэмжээнд оролцохоос гадна Орчин цагийн торгоны зам сэдэвт хуралдаан, Инноваци ба Япон сэдэвт дугуй ширээний бизнес уулзалт, Хятадын эрчим хүчний салбарт гарч буй өөрчлөлтийн төлөв байдлын талаарх удирдагчдын яриа, хэлэлцүүлэгт тус тус оролцоно.

Мөн Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг үндэслэгч, гүйцэтгэх захирал Клаус Шваб, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян, Бүгд Найрамдах Гүрж Улсын Ерөнхий сайд Иракли Гарибашвили нартай албан ёсны уулзалт хийж, CCTV телевизэд ярилцлага өгөх ажээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2015-09-09 04:17:46
    Odoo ene dyrak n bas yamar nyyts geree hiij mongoliin mini nytgaas dyr meden zarj uuruu karmaalaad yldseniign zygeer ugchihood ireh bol doo
    65.128.90.215
    Мэдэгдсэн Хариулах