"Сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлт"-ийн талаар хэвлэлийн хурал хийнэ
09:00 цагт: МҮХАҮТ, Грийн Химистри ХХК, Монголын Химичдийн Хөгжлийн Ассоциаци ТББ хамтран зохион байгуулах“Химийн бодисын зүй зохистой хэрэглээ, хүрээлэн буй орчны аюулгүй байдал” сэдэвт хэлэлцүүлэг, сургалт, үзэсгэлэнгийн нээлт МҮХАҮТ-ын Их Танхимд болно.
 
10:00 цагт: Нийслэлийн Эрүүл мэндийн газраас “Монос” групптэй хамтран “Зонхилон тохиолдох халдварын бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгийг иргэдэд сурталчлах” өдөрлөгийг СТӨ-нд зохион байгуулна. Өдөрлөгөөр НЭМГ-Дүүргийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран иргэдэд чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчний урьдчилан сэргийлэх үзлэг хийхийн зэрэгцээ амны хөндийн эрүүл ахуй, сувилахуйн тусламж үйлчилгээ, хүнсний аюулгүй байдал, эрүүл хүнс зохистой хооллолтын талаарх зөвлөгөө зэрэг эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлсийн талаарх хичээлүүд зааж, зөвлөгөөг үнэ төлбөргүй хийх юм. Мөн энэ үеэр Нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудын хооронд тоног төхөөрөмжийн солилцоо хийнэ.
 
10:30 цагт: Пума зочид буудлын хурлын танхимд Улс төрийн намуудын Ерөнхий нарийн бичгийн дарга нар "Сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлт"-ийн талаар хэвлэлийн хурал хийнэ.
 
11:00 цагт: 2015 оны наймдугаар сарын орон сууцны үнийн индекс зарлах хэвлэлийн бага хурал Монголбанкны хурлын зааланд болно.
 
11:00 цагт: Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан МАХН-аас хэвлэлийн хурал зарлалаа. Хурал МАХН-ын төв байранд болно. Хуралд МАХН-ын удирдлагууд, УИХ, ЗГ-ын гишүүд оролцоно.
 
11:40 цагт: БНХАУ-ын нийслэл Бээжин хотын төв талбайд чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд Монгол Улсын Зэвсэгт хүчнийг төлөөлж оролцсон бие бүрэлдэхүүнийг хүлээж авах, Афганистан Улсад явагдаж буй “НАТО”-ийн цэргийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хамгаалалтын ротын I ээлж, Хойд Судан Улсын “Дарфур” мужид үүрэг гүйцэтгэсэн цэргийн хээрийн II шатны эмнэлгийн багийн VI ээлжийн цэргийн багуудын бие бүрэлдэхүүнд төрийн одон медаль, салбарын шагнал гардуулах ёслолын ажиллагаа ЗХЖШ-ын жагсаалын талбайд болно.
 
12:00 цагт: БХТН-ийн Техникийн спортын төвийг хууль бусаар хуйвалдаж авах гэсэн Төрийн өмчийн хорооны хууль бус тогтоол, тус төвийн ТУЗ-ийн даргын шамшигдуулсан гэх 15 тэрбум төгрөгтэй холбоотой асуудлаар Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ. Мөн энэ асуудлаар 2015.09.08-нд болсон шүүх хурлын талаар мэдээлнэ. Хурал тус төвийн ТУЗ-ын дарга, гүйцтгэх захирал, зарим тамирчид оролцоно.
 
12:00 цагт: Бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг "Хөөрхөн зүрхнүүдийн аян" ТББ-ын гурван жилийн ойн тайлан хурал "Blue Sky Tower" -т болно. Энэ хурал дээр Монгол дахь хүүхдийн бэлгийн хүчирхийллийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид энэ тал дээр бид юу хийх ёстой вэ гэсэн асуудлаар ярилцана.
 
12:30 цагт: Монголд анх удаа хөгжлийн бэрхшээлтэй болон жирийн хүмүүс нэгдсэн бүх нийтийн “Итгэл найдвар боломж” Улаанбаатар 2015 анхны хагас марафон, сайн дурын аян зохион байгуулах талаар "Ачиллис" Олон улсын байгууллагаас "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • songuul 2015-09-09 05:57:58
    boldoggui bor buhniig medegch
    103.229.120.223
    Мэдэгдсэн Хариулах