Хүний сэтгэл
 Ийм явдал болжээ. Манай ажлын эмэгтэй өөрийн харилцаатай ажилладаг байгууллагын эмэгтэйтэй гудамжинд тааралдаад мэндэлсэн байна. Нөгөө эмэгтэй хариу мэндлээгүй аж. Ингээд л өнгөрч. Харин ажил дээрээ ирээд сууж байтал утас нь дуугарсан байна. Утсаа автал нь “Уучлаарай эгчээ. Турүүн гудамжинд тааралдаад мэндлэхэд тань дуугаралгүй өнгөрсөн юм аа. Дүү нь Хятад руу хүнд бараа захитал үнэн үү, худал уу бүү мэд алдчихсан юу ч үгүй болсон гэж хэлээд ээ. Тэгээд хурааж, цуглуулсан мөнгөөрөө захисан зүйлээ олж авах найдлагагүй болчихоод сэтгэлээр унаад явж байсан юм. Таныг их сайхан инээмсэглэчихсэн явахад мэндлээгүй болохоор эвгүй санагдсан байх гэж бодлоо. Тэгээд хүнээс асууж утасны дугаарыг тань олоод залгаж байгаа нь энэ. Уучлаарай” гэсэн байна.
 
Энэ ямар сайхан хүмүүжил, яасан сайхан сэтгэл гээч вэ. Манай хүн ч сэтгэл нь хөдөлж “Хүний амьдралд юу эс тохиолдохыг тэр гэхэв. Эгч нь юм бодоогүй ээ. Ёстой санасангүй залгаж хэлэхээр чинь л чамайг хариу мэндлээгүйг мэдлээ” гэсэн байна. Тааралдаад өнгөрсөн хоёр тал хоёулаа сэтгэл дүүрэн үлдэж байгаа юм.
 
Эртний нэгэн суут сэтгэгч “Бүгдийг ойлгоно гэдэг бүгдийг уучлахын шинж” гэж хэлсэн байдаг. Энэ үгийн биелэл амьдрал дээр өрнөөд өнгөрсөн зурвас явдал юм даа. Гэхдээ иймэрхүү нөгөө хүнээ сайн танихгүй ч хүндэтгэсэн, дотно, сэтгэлийн харилцаа бидэнд их дутагдаад байх шиг санагддаг. Тийм болохоор ч гадуур гараад явахад амьдрал алаг эрээнээс илүү зэгэл саарал мэт бодогдох тохиолдол бий. Сэтгэл ер нь багаддаггүй юм байна шүү.
Нийслэл таймс
Ж.Баярсайхан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.