55-р сургууль “Өдөр өнжүүлэх төв”-тэй боллоо
Бүгд Найрамдах Чех Улсын элчин сайдын яамны санхүүжилтээр Баянзүрх дүүргийн Мэргэжлийн сургалттай 55-р бүрэн дунд сургууль  “Өдөр өнжүүлэх төв”-тэй болжээ. Ингэхдээ 20.932.779 төгрөгийн санхүүжилт хийжээ. 

Уг төсөл нь 2 үе шаттайгаар засвар, тохижилтийн ажил хийгдсэн байна. Үүнд:
 
1. Засварын ажил /Хөгжмийн өрөөний тусгаарлах хана, унтлагын өрөөнд шинээр обой наах, хөгжмийн өрөө унтлагын өрөө, тоглоомын өрөөнүүдэд хивс дэвсэх /
2. Тохижуулах ажил. Тоглоомын өрөө, Цайны өрөө, Уншлагын өрөө, Хичээлийн өрөө, Хөгжмийн өрөө, Унтлагын өрөө. нийт 6 өрөө тохижуулсан.
 
Төслийн ажил цаг хугацаандаа хийгдэн 2015 оны 09 дүгээр сарын 07-ний өдөр “Өдөр өнжүүлэх төв”-ийг хүлээлгэн өгөх, нээлтийн үйл ажиллагаа Баянзүрх дүүргийн Мэргэжлийн сургалттай 55-р бүрэн дунд сургууль дээр боллоо.
Б.Сансар
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.