УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийв

Монгол Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү өнөөдөр /2015.09.08/ Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай тогтоолын төсөл өргөн барьсантай холбогдуулан сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Тэрээр Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг Засгийн газрын гишүүнээс огцруулах болсон гурван үндэслэлийн талаар сэтгүүлчдэд танилцуулав. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт нь хариуцсан салбараа удирдах чадваргүй, Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн, Засгийн газрын гишүүний ёс зүйн шаардлагыг хангахгүй, түүнчлэн Засгийн газрын гишүүний ёс зүйн шаардлагыг хангахгүй хэмээн үзэж дээрх тогтоолын төслийг өргөн барьсан гэлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Монгол 2015-09-09 09:33:15
    Энэ Энхбаярын хувийн намын утсан хүүхэлдэйнүүд төр улсаар минь тоглож гүйцэх нь. Луйварчин Энхбаярын хороор хордсон толгойгүй хүнэнцрүүдээс салах юмсан.
    124.158.90.25
    Мэдэгдсэн Хариулах
  • cudabo 2015-09-08 12:40:56
    Баасанхүүд хүн огцруулах,явган хэрүүл хийхээс өөр юманд тархи нь хүрэхгүй ээ.Бусдаас мэдлэг боловсролоор дутуу болохоор атаархаж,шээс нь гоожих гэж явдаг нь ил...
    103.229.123.17
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2015-09-08 11:05:19
    Зөв. Одоо л УИХ-ын гишүүдийн хэн хэн түүнтэй холбоотой байдгийг харах боломжтой боллоо. Санал хураалтын дүнг харахад л нэрээрээ гараад ирнэ.
    202.21.106.112
    Мэдэгдсэн Хариулах