Үндэсний үзэл хэмээх ойлголт, асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ
Монгол Улсын Шинжлэх ухааны Академи, Монголын Үндэсний Ардчилсан намтай хамтран “Үндэсний үзэл-Үндэстэн улсын хөгжил” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Улаанбаатар зочид буудлын “Хөх асар”-т танхимд зохион байгууллаа.

Хурлыг нээж ШУА-ийн Дэд ерөнхийлөгч, академич Т.Дорж хэлсэн үгэндээ “Бидний өнөөдрийн хэлэлцэх сэдэв үндэсний үзэл, түүнтэй холбогдох улс орны хөгжлийн асуудал бөгөөд энэ тухай ярьж хэлэх нь хаалттай байсан цаг саяхан. Харин ардчиллын салхи сэвэлзсэн, нээлттэй, ил тод өнөөгийн ертөнцөд энэ асуудал бүр ч онцгой анхаарагдах боллоо. Үндэсний үзлийг хөгжлийн хүчин зүйл болгон хувиргах увидас, оньсын тухай урьдынхаасаа илүү ихээр ойлгож мэдрэх хэрэгцээ бидэнд зүй ёсоор тавигдаж байна. Энэ бүх хариу хүлээсэн асуудал бүрийн учгийг тайлах үйлсэд энэ удаагийн эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг бага боловч тус дэм болно гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээлээ.

Хурлаар 3 үндсэн илтгэлийг хэлэлцүүлсэн бөгөөд МҮАН-ын дарга М.Энхсайхан “Иргэншил ба үндэстэн, төр улс” сэдвээр, “ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан, доктор, профессор Д.Болд-Эрдэнэ “Үндэсний үзлийн мөн чанарын асуудалд” сэдвээр, Монгол Улсын Гавъяат багш, шинжлэх ухааны доктор Д.Дашпүрэв “Монгол иргэншил, монгол улсын хөгжлийн хандлага” сэдвээр тус тус илтгэл тавьсан юм.
Уг хэлэлцүүлэгт ШУА, МҮАН, Монголын уламжлалын академи зэрэг байгууллагуудын төлөөлөл хүрэлцэн ирж оролцож, санал бодлоо солилцов. Хэлэлцүүлгийн үр дүнд эрдэмтэн судлаачид үндэсний үзэл гэдэг ойлголтыг нутгархаг, үндсэрхэг үзлээс ангид, илүү өргөн хүрээтэй ойлголт болохыг тэмдэглээд цаашид үндэсний үзлийг дэлгэрүүлэхийн тулд төрөөс бодлогоор дэмжих, олон түмнийг ухамсарлуулах, хүмүүжүүлэх, төлөвшүүлэх шаардлагатай хэмээн үзлээ.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • NAZI 2014-06-11 16:18:58
    Монголын нийгмийн бараг 70% үндэсний үзэл гэхээр бусдыг үгүйсгэж өөрсдийгээ хэн нэгнээс илүү гэж батлах гэсэн байдлаар үзэл бодлоо илэрхийлдэг. Монголчууд хоорондоо харилцан ярихдаа ч нэгнийгээ өөр үзэл бодолтойгоор нь дайрч давшилж үгүйсгэж байдаг. Миний
  • Үзэл 2014-06-11 12:48:50
    Байх нь зөв, өв соёлоо үр хүүхдүүддээ үлдээх ёстой. Гэхдээ хэтрүүлж болохгүй, ялангуяа 2 том хөрштэй, хоёуланг нь 200 гаран жил эзлэн дээрэлхэж явсан ч, цаст уулын цагаан барс цагаа болохоор шоргоолжинд бариулаад жижгэрсэн болохоор цагийн төрхийг даган Ор
  • зочин 2014-06-11 10:37:27
    Үндэсний үзэл гэдэг бол маш нарийн асуудал...буруу хэрэглэвэл маш аюултай. МҮАН одоо юу гээчийн далд нохой санаа сэдээд, ингэж олны сэтгэхүйгээр тоглох гээд байна даа гэж хардаж байна,би л хувьдаа. Одоо ингэж ярьж хүмүүсийн тархи угааж болохгүй. Харин мон