Өчигдрөөс эрхээ хасуулсан 82000 жолоочийн эрхийг сэргээж эхэлжээ. Өчигдрийн байдлаар Лицензийн төвд 1000 гаруй жолооч эрхээ сэргээлгэсэн байна. Өршөөлийн хуулийн дагуу энэ оны долдугаар сарын 2-ноос өмнө эрхээ хасуулсан жолооч нарын эрхийг сэргээж байгаа юм.
Албаны хүмүүс шалгалт авахгүй, жолооч нар биеийн байцаалтаа Лицензийн төвд авч очоод сэргээлгэж байгаа гэж мэдээллээ. Мөн эрх сэргээлгэх үйл ажиллагаа нь ямар нэгэн хугацаагүй учраас бөөн бөөнөөрөө ирж очер дараалал үүсгэхгүй байхыг Лицензийн төвөөс анхааруулж байна.

Б.Сансар
olloo.mn