Молдавт эсэргүүцлийн жагсаал үргэлжилж байна

Молдавын нийслэл Кишинев хотын төв талбайд эсэргүүцлийн жагсаал үргэлжилж байна. Энэ сарын 6-ны өдөр Кишинев хотын төв талбайд олон мянган хүн цугларч Ерөнхийлөгч Николае Тимофтид албан тушаалаасаа огцорч, ээлжит бус сонгууль явуулахыг шаарджээ. Зарим ажиглагч эсэргүүцлийн жагсаал Кишиневийн төв талбайг “Дараагийн майдан” болгож магадгүй хэмээн таамаглаж байна.

Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Зүүн Европын хамгийн ядуу орнуудын нэг болох Молдавт өнгөрсөн жил гурван банкнаас нэг тэрбум ам.доллар алдагдсан. Түүнээс болж тус улсын үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш унаж, инфляц өсч, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлж эхэлсэн юм.

Жагсагчид мөн Молдав улсын Төвбанкны удирдлага болон Ерөнхий прокурорыг огцрохыг шаардаж байгаа юм. Тус улсын цагдаагийн газрын мэдээлснээр энэ сарын 6-нд Засгийн газрын өмнө болсон эсэргүүцлийн ажиллаагаанд 60 мянган хүн цугларчээ. Тэд “Эх орноо бидэнд эргүүлж өг”, “Олигархиуд сөнөтүгэй” хэмээн хашгирчээ. Молдавын Ерөнхий прокурорын газар руу дайран орох гэсэн жагсагчид цагдаа нартай мөргөлдсөн байна. Мөргөлдөөний улмаас хэд хэдэн хүн бэртэж, нэг эмэгтэй эмнэлэгт хүргэгджээ.

Есдүгээр сарын 6-ны өдрийн жагсаалын дараа цуглаан зохион байгуулагчид талбайд 30 гаруй майхан босгосон байна. Жагсагчдын удирдагч, парламентын гишүүн асан Валентин Долганюк “Хэрэв бидний шаардлагыг хүлээж авахгүй бол бидний эсэргүүцлийн ажиллагаа улам ширүүсэх болно” хэмээн мэдэгджээ.

Молдавын Европыг дэмждэг Ерөнхий сайд Валериу Стрелец авлигатай тэмцэнэ гэж амлаад, жагсагчдын шаардлагыг авч үзнэ гэсэн байна.

Стрелец өнгөрсөн наймдугаар сард “Ройтерс” агентлагт өгсөн ярилцлагандаа алга болсон нэг тэрбум ам.долларыг хайж байгаа тухай ярьсан. Молдавт өнгөрсөн 2014 оны арваннэгдүгээр сард парламентын сонгууль болсон. Сонгуулийн өмнө гурван банкнаас нэг тэрбум ам.доллар алдагдсан. Алга болсон нэг тэрбум ам.доллар тус улсын ДНБ-ий 8.1 хувьтай тэнцэхээр хэмжээний мөнгө  аж.
 

Зууны мэдээ
М.Хүслэн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Томоо 2015-09-09 00:53:49
    байг хөөрхийг, өөрөө ичихгүй байхад та өмнөөс нь өөрийгөө битгий зовоогооч дээ
  • Машбат 2015-09-08 05:01:46
    Молдавын 7 сарын 1-нийхэн ч алж өгөх нь дээ.
  • иргэн 2015-09-08 04:49:24
    Баянсэлэнгийн өмнөөс ичиж байна
    202.70.36.198
    Мэдэгдсэн Хариулах