Манай таван бөх барилдана
Насанд хүрэгчдийн эрэгтэй чөлөөт бөхийн 45 дэх, эмэгтэй чөлөөт бөхийн 26 дахь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр АНУ-ын Лас-Вегас хотын “Orleans Arena” спортын цогцолборт нээлтээ хийлээ. 

Энэ сарын 12-ыг хүртэл үргэлжлэх тус тэмцээнд манай шигшээ багийн тамирчид эрэгтэй 8, эмэгтэй 8, нийт 16 жинд өрсөлдөх бөгөөд дөрвөн дасгалжуулагч, гурван эмчийн хамт ажиллаж байна. Багийн ахлагчаар МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, “Хасу-Мегаватт” компанийн ерөнхий захирал, Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан  Ж.Түмэн-Аюуш, МЧБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, Гавьяат тамирчин Б.Болд явжээ

Энэ удаагийн ДАШТ-д 120 гаруй орны 450 орчим бөхчүүд өрсөлдөх юм.Чөлөөт бөхийн тэмцээний эхний өдөр манай улсаас гавьяат тамирчин Г.Мандахнаран, С.Батцэцэг, ОУХМ С.Бямбацэрэн, Б.Шоовдор, Г.Наранчимэг нар дэвжээнд гарна.
 
Энэ удаагийн ДАШТ-ий эхний зургаан байрт шалгарсан тамирчид олимпийн наадамд өрсөлдөх эрхээ авах юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.