Таеквондоч М.Түмэнбаяр нэг хожилтой явна
Олимпийн таеквондогийн 13 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Хөх Хотод үргэлжилж байна. Тус тэмцээнд Бразил, АНУ, Япон, БНСУ, БНХАУ, Египт, Монгол зэрэг 39 орны 400 гаруй тамирчид өрсөлдөж буй. БНСУ-ын олон удаагийн аварга, дэлхийн цомын аварга, Монголын олимпийн таеквондогийн шигшээ багийн туслах дасгалжуулагч Хо Ин Ён, Монголын олимпийн таеквондогийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Эрдэнэбаатар нарын удирдлага дор Монголын оюутны шигшээ багийн эрэгтэй  7, эмэгтэй 3 тамирчин оролцож байгаа юм.

 Тэмцээний эхний хоёр өдөр пумсэ буюу үзүүлбэрийн төрөл явагдсан бөгөөд тус ангилалд манай тамирчид оролцоогүй юм. Харин өчигдөр манай тамирчдын салхийг хагалж  ганцаарчилсан тулааны төрөлд эрэгтэй 68 кг-ийн жинд Б.Сэргэлэнбат БНСУ-ын Шин Дон Юнтэй тулалдаж 8:1 онооны харьцаатай ялагдсан бол эмэгтэй 57 кг-ын жинд З.Оюунбилэг Бразил улсын Сэлидиен Кристина Карниэротой учраа таарч,  9:1-ийн харьцаатай ялагдлаа.
Мөн эрэгтэй 54 кг-ын жинд Б.Баатархүү Турк улсын тамирчин Ибрахим Этхэм Пактай тулалдаж 9:2-ийн харьцаатай хожигдсон.
Эмэгтэй -46 кг-ын жинд БНСУ-ын тамирчин Хуй Юн Чон, 57кг-д Японы Маюу Хамада нар алтан медаль, эрэгтэй 54 кг-д Филипин улсын тамирчин Францис Агожо, 68 кг-д Францын Райху Чин нар түрүүлсэн байна.  

 Харин өнөөдөр эмэгтэй 49 ,67 , эрэгтэй 58 ,80 кг-ийн жингийн тулаанууд боллоо.Эрэгтэй 58 кг-ын жинд М.Түмэнбаяр ОХУ-ын Даниел Павловтой учраа таарч, 6:2 онооны харьцаатайгаар хожиж, 80 кг-ын жинд Б.Түвшинжаргал Турк улсын тамирчинтай тулалдаж 12:5 харьцаатайгаар хожигдлоо.
Мөн өнөөдөр эмэгтэй 49 кг-ын жинд С.Янжинлхам БНСУ-ын тамирчинтай тулалдаж 5:3-ийн харьцаатайгаар ялагдав.

Маргааш 74 кг-ын жинд Э.Энхтулга Тайланд улсын тамирчинтай, +87 кг-ын жинд Ө.Амартүвшин БНХАУ-ын тамирчинтай, нөгөөдөр эмэгтэй 53 кг-ын жинд И.Одсүрэн Оман улсын тамирчинтай , эрэгтэй 63 кг-ын жинд П.Тэмүүжин БНХАУ-ын  тамирчинтай тус тус тулалдах бөгөөд энэ өдөр багийн тулааны тэмцээнд манай зургаан эрэгтэй тамирчин оролцоно.

Дашрамд дуулгахад, Таеквондогийн оюутны ДАШТ-ы шүүгчдийн хяналтын зөвлөлийн гишүүнээр  Монголын оюутны таеквондогийн ерөнхийлөгч Ж.Алдарбаяр ажиллаж байна.
 
Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.